2026–2027 оны Боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Боловсролын тэтгэлэгт хөтөлбөр 2001 оноос хойш хэрэгжиж, нийт 730 хүүхэд, залуусын боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлжээ. Өнгөрсөн 2025–2026 оны хичээлийн жилд 30 оюутан тус хөтөлбөрт хамрагдсан.

Суралцах хүсэл эрмэлзэлтэй боловч сургалтын төлбөрийн санхүүгийн дэмжлэг шаардлагатай оюутнуудыг 2026–2027 оны хөтөлбөртөө урьжээ.

Тэтгэлэг нь сургалтын төлбөрийн дэмжлэгээс гадна хөгжлийн сургалт, менторшип, сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан оюутнуудын суралцах болон цаашдын хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

Хэн хамрагдах вэ:

  • Монгол Улсын иргэн
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд коллеж, МСҮТ-д элссэн эсвэл суралцаж буй
  • Сургалтын төлбөрөө бүрэн төлөх санхүүгийн боломж хязгаарлагдмал өрхийн оюутан
  • Хөтөлбөрийн сургалт, сайн дурын үйл ажиллагаа, менторшип хөтөлбөрт оролцох боломжтой

Тавигдах шаардлага:

  • Шинээр элсэгч бол Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж үнэлгээ В-ээс доошгүй
  • Одоо суралцаж байгаа бол Өмнөх жилийн голч дүн 2,5-аас доошгүй, унасан хичээлгүй
  • Сургалтын төлбөрийг бүрэн хариуцах өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • Сургалт, сайн дурын ажил болон бусад үйл ажиллагаанд тогтмол оролцох боломжтой байх

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2026.08.16 | 23:59
ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, өргөдлийн маягтаа бөглөнө үү.  

#тэтгэлэг #мэдээ