Мерали охидын тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлтийг зарлажээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Зориг сан АНУ-ын Мерали сантай хамтран Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцаж байгаа эмэгтэй оюутнуудыг дэмжих зорилгоор Мерали охидын тэтгэлэгт хөтөлбөрийн 6 дахь элсэлтийг зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  • ЕБС-ийг 2026 онд 12-р ангиа төгсөж буй эмэгтэй сурагч байх
  • Улаанбаатар хотод байрлах МУИС болон ШУТИС-ийн үндсэн ангид 2026-2027 оны хичээлийн жилд 1-р курст шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (ШТИМ) чиглэлээр суралцах эрхээ авсан суралцагч байх
  • 12-р ангийн жилийн эцсийн дүн 6 ба түүнээс дээш түвшинтэй, санхүүгийн хэрэгцээтэй байх

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг
  • Орон нутгаас Улаанбаатар хотол ирж суралцаж байгаа оюутнууд дотуур байрны төлбөрийн тэтгэлэг
  • Ном сурах бичгийн тэтгэлэг олгоно

 Дээрх шалгуурыг хангаж байгаа оюутнуудын хүсэлтийг ЭНД авна. 2026 оны 08-р сарын 25-ны 23:59 цаг хүртэл хүлээн авна.

#тэтгэлэг #мэдээ