
Хаш-Эрдэнийн Чингүн.
Дунд сургуулийг бичих-Японы тэр ахлах сургууль
Чикагогийн "De Paul" их сургуулийн Дата сайнс мэргэжлийн 4-р курсийн /курс гэх нь зөв билүү. монголд түвшин гэдэг юм/ оюутан.
Бид түүнтэй Америкт оюутан байх тухай, соёлын ялгаа, сургалтын төлбөр зэрэг олон сэдвээр чөлөөтэй ярилцлаа.

- Их сургуульд сурахаар явахдаа Америк улсыг яагаад сонгох болсон бэ?
-Би зургаан настайдаа анх Японд ирж байсан. Японд ахлах сургуулиа төгссөний дараа Америкийн соёл, дуу, кино зэрэгт дуртай байсан болохоор Америк явъя гэж шийдсэн.
-Тэтгэлэгтэй юу. Нууц биш бол төлбөрийн мэдээллээ хэлж өгөөч?
-60 хувийн тэтгэлэгтэй. Америкийн их сургуулиуд GPA харж байгаад тэтгэлэг өгдөг. Тэгээд хамгийн өндөр тэтгэлэг өгсөн учраас энэ сургуулийг сонгосон. Манай сургууль гурван улиралтай. Нэг улирлын төлбөр нь 9-10 мянган доллар. Хэдэн хичээл сонгохоос бас хамаарна.
-Анх Америкт очиход Японоос юугаараа өөр санагдсан бэ?
-Америкийн их сургууль бие биетэйгээ групп болоод ярилцах цаг их байдаг. Бие биеийнхээ бодол, өөрөө юу гэж бодож байгаа вэ гэдгээ маш сайн ярилцдаг маягийн хичээлүүд их санагдсан. Жишээлбэл зарим хичээл зөвхөн бүлгийн хэлэлцүүлгээр явдаг. Даалгавар ч бүлгээр цуг өгдөг.
Багш нар дискордын өрөө нээгээд тэндээ ярилцдаг. Америкт хувийн мэдээллээ хүмүүс өгдөггүй, харин дискорд руу сургуулийнхаа аккаунтаар ордог. Дискорд их хэрэглэнэ. Харин хичээл цуцлагдах гэх мэт албан ёсны мэдээллүүд имэйлээр ирнэ.
-Дата сайнс мэргэжлээр сурахад хамгийн хэцүү хичээл нь юу байна?
-Түрүүчийн семестрээс "систем инженеринг" гээд хичээл авсан юм. Тэр хичээл дээр багш "аппликэйшн хийгээрэй" гэсэн даалгавар өгсөн. Ганцаараа хийхэд цаг зарцуулна, ачаалал ихтэй. Код нь яг зөв байна гэдгийг батлах хэрэгтэй.
-Танай хичээлүүд дээр AI ашиглахыг зөвшөөрдөг үү?
-Одоо AI-г хэрэглэх нь бараг давуу тал болчихсон. Гэхдээ хичээлээ 100 хувь AI-р хийж болохгүй. AI-г хараад шалгаад энэ нь зөв, энэ нь буруу байна гэдгийг ойлгох чадварыг их шалгадаг.
-Танай сургуульд хэр олон үндэстний оюутнууд байна вэ?
-Манай сургуульд гадаад хүмүүс харьцангуй цөөн санагддаг. Ази, Араб, Африк, Өмнөд Америкаас хүмүүс байдаг.
-Монгол хүүхдүүд танай сургуульд байдаг уу?
-30 хүн байдаг.
-Багш нарын чинь харилцаа ямархуу санагддаг вэ?
-Ахлах сургуультай харьцуулбал их сургуулийн багш нар "багш" гэхээсээ илүү судлаач хүн гэж би ойлгодог. Тийм ч дотно биш гэхдээ халамжтай.
Даалгавраа цагт нь өгч чадахгүй ч гэсэн "ийм юм боллоо" гээд тайлбарлавал ойлгодог. "За тэгвэл хэдэн хүртэл тэр даалгавраа гарга" гээд хүүхдүүдтэй дотно байхыг хичээдэг.

-Сарын амьжиргааны зардал хэр их байдаг вэ? Байрны түрээс?
-Хоол, өдөр тутмын хэрэглээнд сард 200–250 доллар орчим зарцуулдаг. Харин байрны түрээс сард 850 доллар. Апартмерт дотроо хоёр өрөөтэй. Би нэг өрөөнд нь ганцаараа, нөгөө өрөөнд нь нэг хүн.
-Цагийн ажил хэр олддог вэ?
-Оюутнууд хичээлийн үеэр сургууль дотроо 7 хоногт 20 хүртэл цаг ажиллах боломжтой. Америкт гадуур ажиллахыг хориглодог. Үүнийг хэлж болох эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ ерөнхийдөө хүүхдүүд ажилладаг.
-Гадаад хүн гээд өөрөөр харьцах тохиолдол байдаг уу?
-Тийм зүйл бараг байхгүй. Яагаад гэвэл Америкт олон төрлийн хүмүүс байдаг болохоор арьс өнгөөр ялгаварладаг хүмүүст дургүй хүмүүс нь их.
-Өглөө хэдэн цагт босдог вэ?
-Өглөө 9:00 цаг гэж босоод оройны хоолныхоосоо өмнө харьж гэртээ хоолоо хийж иддэг. Түргэн хоол ч идэх үе байдаг л даа. Миний ажигласнаар компьютер сайнс ч юм уу математик, инженеринг чиглэлээр сурдаг хүүхдүүд даваагаас баасан гараг хүртэл хичээл авдаг. Бизнес мэргэжлийн хүүхдүүд даваагаас пүрэв гарагийн хооронд суралцдаг нь ихэнх гэж бодож байна.
-Амралтын өдрөө яаж өнгөрөөдөг вэ?
-Амралтын өдрөө найзуудтайгаа уулзана, даалгавраа хийнэ, дадлага хайна гэх мэт бусад ажлын өдрүүдэд хийж амжаагүй зүйлсээ хийдэг.
-Нийтийн тээвэр нь хэр вэ?
-Метро дажгүй. Тэгэхдээ шөнөөр би метрогоор явдаггүй, учир нь аюултай санагддаг. Америк ер нь аюултай гэж боддог. Ямар газар нь аюултай, ямар газар нь гайгүй гэдгийг ойлгохгүй төөрчихвөл хэцүү. Чикагогийн хотын төв гайгүй ч зах хэсэгрүү явах хэрэггүй гэж боддог. Баруун тийш явахаар нэг том парк байдаг юм. Тэнд манай нэг монгол найзыг хүмүүс гурван залуу дээрэмдэж бүх юмыг нь авсан гэсэн.
-Найзуудтайгаа орой гардаггүй юу?
-Гарна л даа, гэхдээ болгоомжтой явдаг.
-Хамгийн их цаг зарцуулдаг зүйл чинь юу вэ?
-Мэдээж хичээл, дараагаар нь жимд явах, сагс тоглох.
-Найзтай болоход хэцүү байдаг уу?
-Яг их сургуульд ороод нэг анги гэж байхгүй болохоор дотно хүмүүстэй болох хэцүү. Ямар нэгэн клуб юм уу байгууллагад орохгүй бол хэцүү. Манай сургууль хоёр кампустай. Том кампуст нь бизнес гэх мэт мэргэжлүүд байдаг. Харин нөгөө буюу манай кампуст компьютер сайнс, математик зэрэг мэргэжлүүд байдаг. Яг манай кампуст бол клубүүд байдаггүй. Хуучин сургуульдаа тийм юм хийдэг байсан., харин энд амжаагүй хичээл их шалтгаанаас болоод ч юмуу
-Ганцаарддаг уу хааяа?
-Бие маань муудсан үед их ганцаардсан. Миний хамгийн сайн Мьянмар найз машинаар цаг 20 минутын зайтай газар амьдардаг болохоор өдөр болгон уулзаад байж чаддаггүй. Мөн манай эгч Жагаа-бүтэн нэрийг бичих машинаар хоёр цаг 30 минутын зайтай амьдардаг. Цагаан сар гэх мэт том баяруудаар уулзана. Анх Америкт яаж байр түрээслэхээ ч мэдэхгүй хүн ирээд эгчийндээ байдаг байсан. Эгчтэйгээ, эгчийн нөхөр Энхжин ахтайгаа их гоё байсан.
АМЕРИК БОЛ СОЁЛЫН ЗЭРЭГЛЭЛЭЭР МОНГОЛ ЯПОНЫ ЯГ ДУНД НЬ
БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ

-Соёлын ялгааны талаар ярья. Очоод хамгийн их гайхсан зүйл юу вэ?
-Чикагод нэг супермаркетад жинхэнэ буу зарж байсан. Тусгай зөвшөөрөлтэй, Америкийн иргэн бол авч болно.
Би өмнө нь Монголд мөн Японд амьдарч байсан болохоор ойлголцооны зөрүү нэг их гараагүй. Америк бол соёлын зэрэглэлээр Монгол Японы яг дунд нь байгаа юм шиг санагддаг. Япон хүмүүс хэтэрхий соёлтой, бие биеийгээ тоодоггүй ч юм уу гэмээр мэдрэмж төрдөг.
-Америк хүмүүсийн ямар зан чанарыг Монголд байгаасай гэж боддог вэ?
-Америкт "Хөөх чиний хувцас ямар гоё юм бэ. Чи өнөөдөр гоё харагдаж байна шүү" гэх зэргээр магтаал их хэлдэг нь таалагдсан.
-Тэгвэл Монголчуудын хийдэг мөртөө Америкт зохимжгүй зүйл байсан уу?
-Монголд би нэг супермаркетын буруу хаалгаар нь орчихсон юм л даа. Гэсэн тэр супермаркетын худалдагч эгч их маш их уурлаж би шокт орж байсан. Би тэр хүнийг танихгүй, танихгүй хүнд загнуулна гэдэг нь сонин.
Гэхдээ Монголд бол ерөнхийдөө болно шүү дээ. Тийм юм хаа сайгүй л харж болно. Харин Америкт тэгвэл "Өө ямар бүдүүлэг хүн бэ" гэж бодно, зүгээр л хэлж болно шүү дээ.
-Хамгийн эвгүй байдалд орж байсан, хөгжилтэй зүйлээсээ хуваалцаач?
-Анх сэндвич авах гээд дэлгүүрт орсон "дуртай юмаа сонго" гэхээр нь юу байдгийг нь мэдэхгүй. "Энэ юу вэ" гэж асуухаасаа ичээд тэгээд энийг хийх үү гээд заагаад байхаар нь "тэгье тэгье" гээд бүгдийг нь авчихсан.
Гэтэл энгийн л чинжүү гэж бодсон зүйл маань халапеньо байсан. Халапеньо нь Мексикийн алдартай халуун чинжүү. Тэгээд "асуудаг байж дээ" гэж бодсон. Дөнгөж Японоос ирчихсэн, өөртөө итгэлгүй байсан болохоор тэр үед жоохон ичсэн ч гэх үү нэг их тийм сонин мэдрэмж төрсөн.
Америкт ер нь "би ингэмээр байна" гэдэг хандлага илүү байдаг. Японд би өөрөө гэхээсээ илүү "дүрэм байвал тэрийг нь дагаж явъя" гэх маягийн бодолтой байх нь олонтаа.
-Япончууд дүрмийг дагадаг гэж үү?
-Америк хүмүүс бол өөрийнхөө хиймээр байгаа юмыг 100 хувь илэрхийлдэг. "Би үүнийг хиймээр байна, тийм болохоор үүнийг хийгээд өг" гэдэг гэх үү дээ. Өөрийнхөө бодлыг шууд, шулуун хэлдэг. Японд бол нөхцөл байдлаа бодоод, нөгөө хүнээ бодоод, тэндээсээ дундын шийдвэр гаргах нь илүү. 50 хувь нь миний хийх хиймээр байгаа юм байгаа юм чинь за за болноо гэдэг.
-Тодруулбал?
-Японд найзтайгаа кино үзэх гэж байлаа гэж бодъё. Би адал явдалтай кино үзмээр байна, манай найз романтик кино үзмээр байна. Тэгвэл аль алиныхаа талд шийдвэр гаргах гээд "тэгвэл инээдмийн киго үзэх үү" гэх зэргээр ярилцдаг. Өөрөө гэхээсээ илүү бусад хүмүүсийг ойлгож юмаа хийцгээе гэдэг. Америкт "Чи яг юу хиймээр байгаа юм" гэж хувь хүний бодлыг маш их хүндэлдэг.
-Америкт очиж үзсэн хамгийн гоё газар юу вэ?
-Би кинонд их дуртай. Кристофер Ноланы "Dark night" киноны зарим хэсгийн зураг авалт нь Чикагод болсон. Гуравдугаар ангийн Жокер Бэтмен хоёрын тулалддаг хэсэг байдаг. Тэр нь Чикаго Тауэрын урд талын гудамжинд нь авсан байхгүй юу. Тэр гудамжаар анх явах үед их гоё байсан.
-Хамгийн амттай хоол нь юу байсан бэ?
-Би Япон хоолонд их дуртай. Гэхдээ Америк хоол бүгдээрээ дажгүй амттай л даа. Би энд ирээд Мексик хоолонд их дуртай болсон. Мексик хоол гоё бас хямдхан.
-Гэрээ хамгийн их хэзээ санадаг вэ?
-Олон улсын оюутан хүүхдүүд зун болохоор ихэнх нь өөрийнхөө улс руу харьчихдаг. Найзууд харьж эхлэхээр би ч гэсэн харих юмсан гэж бодоод эхэлдэг.
-Шантрах үе байсан уу?
-Ер нь зөндөө гардаг л даа. Бүх юм угаасаа 100 хувь бүтнэ гэж байгаагүй болохоор. Тэгэхдээ ер нь шантарсан ч яваад л байдаг л даа.
-Амьдралд тохиолдсон зүйлээс болж дарамтад орох уу эсвэл өөрийнхөө сэтгэл зүйд тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн бодлоосоо болоод илүү их дарамтад ордог уу?
-Ихэнхдээ бодлоосоо.
ГАДААД ЯВСНААР ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛЖ МАГАДГҮЙ,
ӨӨРИЙНХӨӨ УЛСДАА ИЛҮҮ ДУРТАЙ БОЛЖ Ч МАГАДГҮЙ

-Америк явах гэж байгаа хүүхэд өнөөдрөөс юуг эхлэх хэрэгтэй вэ?
-Монгол хүүхдүүд Англи хэлэнд их сайн. Тийм болохоор Америк явна гэвэл ямар сургуульд сурах вэ, ямар хичээл сонгох гэх мэт төлөвлөгөөгөө сайн бодох хэрэгтэй. Дээд сургуульд ороод мэргэжлээ сольж болдог ч солиход хэцүү, бас мөнгө шаардана.
-Англи хэлний ямархуу түвшинд байвал зүгээр гэж бодож байна?
-Ер нь сонсоод ойлгодог түвшин байхад дажгүй. Өдөр тутмын англи хэлний яриаг л ойлгодог бол ер нь дажгүй гэж бодож байна.
-Чи ямар түвшинтэй явсан бэ?
-Англи хэлэндээ тийм ч сайн байгаагүй ээ. IELTS 6,5 оноогоор л явсан.
-16 настай өөртөө нэг зөвлөгөө өгвөл?
-Би яг 16 настайдаа сургуулийнхаа сагсныхаа секцийг хаячихсан юм. Сагсаа үргэлжлүүл гэж хэлнэ ээ. Яагаад гэж асуумаар байна + хариулах
-Дахиад эхнээс нь эхлэх боломж гарвал дахиад Америк руу явах уу?
-Японд дээд сургуульд сурсан ч гоё л байх гэж боддог. Гадаад орон сонгох бол Америк руу л явна.
-Хамгийн хэцүү болон давуу тал юу вэ?
-Ажил олох хэцүү. Доналд Трамп ерөнхийлөгч болоод гадаад хүүхдүүдийг ажилд авах компаниуд ер нь цөөхөн болж байгаа гэж бодож байна. Дадлага олох нь ч хэцүү болж байна.
Харин Америк явсны давуу тал нь англи хэлэндээ сайн болно. Янз бүрийн улсын, төрөл бүрийн үзэл бодолтой хүмүүстэй уулзаж бүх ертөнц өөрчлөгдөнө. Жишээлбэл чиний найз чинь өөр шашин шүтлэгтэй ч байж магадгүй. Бодол нь тэс өөр.
Монгол Улс ямар жижигхэн юм бэ, өөрийгөө ямар жижигхэн коммунити-д байсан бэ гэдгээ мэдрэх байх. Тэгсэн ч өөртөө итгэлтэй болж магадгүй, өөрийнхөө улсдаа илүү дуртай болж ч магадгүй.
Тийм болохоор үзэл бодлоо өөрчилнө гэдэг утгаараа гадаад руу явах нь хамгийн давуу тал гэж бодож байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!