GOODBOYS хамтлагийн “Good Memories” тоглолт ирэх ПҮРЭВ гарагт болно


Сондор | YOLO.MN
2017-05-18

GOODBOYS хамтлаг тавдугаар сарын 20-ны 18:00 цагаас гэж байсан боловч цаг агаарын байдал болон "Автомашингүй өдөр" болохыг харгалзан ирэх ПҮРЭВ гарагт буюу тавдугаар сарын 25-нд болгож хойшлуулжээ.

“GOOD MEMORIES” тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” дээр болно.

Энэхүү тоглолт нь тэдний дөрөв дэх бие даасан тоглолт юм. Тэд UK chart-ын шилдэг дуунуудыг коверлож болон өөрсдийн уран бүтээлүүдээс та бүхэндээ хүргэхээс гадна хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжийг, амьд хөгжмийн гайхамшгийг хүргэхийг зорьж байгаа аж.

Хүн болгон ямар нэгэн сайхан дурсамжтай байдаг. Тиймдээ ч сайхан дурсамжтай хүн болгонд зориулсан уг тоглолтоо “GOOD MEMORIES” хэмээн нэрийджээ.

Тоглолтын тасалбарыг ticket.mn сайтаар захиалж үнэгүй хүргүүлэх боломжтойгоос гадна бусад кассуудаар худалдаалж байгаа аж. (бусад кассуудыг постер дээрээс харна уу)

Тэдний өмнө нь YOLO.mn сайтад өгч байсан ярилцлагаг ЭНД дарж сонирхоно уу.

#Goodboys #Good memories #teenegars