

Цахим спортын хамгийн том тэмцээн болох ESports World Cup 2026 долоодугаар сарын 6-нд эхэлсэн. Энэ жилийн тэмцээн Франц улсад болж байгаа бөгөөд наймдугаар сарын 23-нд өндөрлөнө.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас CS2 төрөлд өнгөрсөн жилийн аварга The MongolZ, харин PUBG MOBILE төрөлд өмнө нь хүрэл медаль хүртэж байсан Aurora Gaming багууд өрсөлдөж байна.
CS2 төрлийн Open Qualifier шатанд Senzu болон Mzinho нараар гишүүдээ бүрдүүлсэн BCGame баг өнөөдөр тоглоно. CS2 төрөл наймдугаар сарын 12-23-ны хооронд үргэлжлэх аж.
PUBG MOBILE төрөл өчигдөр эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 16-нд өндөрлөнө. Энэ удаагийн тэмцээнд PUBG MOBILE төрөлд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж байна. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан Aurora Gaming баг A хэсгийн нээлтийн тоглолтоо өчигдөр хийв.
Тэмцээний шууд дамжуулалтыг дараах сувгаас хүлээн авч үзэх боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!