“Ginny & Georgia” цуврал нь Netflix-ын алдартай цувралуудын нэг билээ. Тус цувралд өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүлийн асуудал, хайр дурлалын тухай өгүүлдэг. “Ginny & Georgia” нь 2021 онд нэгдүгээр цувралаа цацаж байв. Харин энэ оны 6-р сард үзэгчдийн удаан хүлээсэн гуравдугаар бүлгээ цацжээ. Одоо цацагдаад буй энэ бүлэгт ямар үйл явдлууд өрнөх талаар хураангуйлан хүргэж байна.
MANG бүлгийнхэн энэ улиралд ямар асуудлуудтай нүүр тулах вэ?
Өмнөх бүлэгт Marcus архины асуудлаа улам даамжруулж, гэр бүлээ хэцүү сорилтод оруулдаг. Түүний эгч Max Marcus-ыг дэмжиж, эцэг эхдээ хэлэлгүй туслахыг оролдох ч тэр нь гэр бүлийн харилцаанд хурцадмал байдлыг бий болгож байв. Улирал дуусахад Marcus ба тэдний ээж Ellen хамтдаа эмчилгээ хийлгэх шийдвэр гаргасан билээ. Харин энэ улиралд түүний ээж сэтгэл санааг нь дэмжих зорилгоор өөрт нь зориулсан зургийн өрөөг бэлджээ.
Max-ын хувьд энэ улирал олон зүйлтэй нүүр тулна. Сайн найз нь Ginny учир түүний ээж Georgia-н шүүх хуралтай холбоотой Max ч мөн адил эмзэгээр хүлээж авна. Мөн өөрийн үнэнч зан чанар, эрч хүчээ алдаагүй боловч хайрлуулах, ойлгогдохыг хүссэн сэтгэлээрээ ихэд шаналж байна.
Abby шинэ найз Tris-тэй танилцсанаар өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, сургууль дээр амжилт гаргаж эхэлсэн. Гэхдээ түүнд тохиолдох зүйлс эмзэг тусах бололтой.
Norah бол хамгийн тайван, тогтвортой гишүүн боловч энэ улиралд хайр дурлалын харилцаа, найзуудын зөрчилдөөнтэй тулгарч байгаа нь түүнд өөрийн гэсэн сорилтыг авчирна.
Ginny энэ улиралд сэтгэцийн эрүүл мэнддээ онцгой анхаарч эхэлнэ. Энэ нь түүнд нэлээд хэцүүхэн санагдах ч юмс эерэг тал руу хандахад ихээхэн түлхэж болно. Өмнөх улиралд Ginny ээжийнхээ гэмт хэрэгт буруутай гэж сэтгэл зовниж байсан Antonia Gentry хэлэхдээ, “Улирлын төгсгөлд Ginny бүрэн дүүрэн Georgia болчихсон. Тэр ээж нь шоронд орж магадгүй болоход маш хүндээр тусгаж авч байсан. Гэхдээ энэ улиралд юу ч тохиолдож болно шүү дээ.” гэжээ.
Georgia-ийн урт удаан хүлээсэн өөрчлөлт
Georgia энэ улиралд өнгөрсөн алдааныхаа үр дүнд хүлээцтэй хандсан ба өөрийгөө засах шаардлагатайг хүлээн зөвшөөрдөг. Тэрээр одоо өөрийнхөө гэмт хэрэг, архины хамаарал зэрэг хуучин зуршлуудаа болихыг хичээнэ. Sherman Barrois хэлэхддээ “Тэр өөрийнхөө амьдралыг ингэж үргэлжлүүлж болохгүй гэдгийг ойлгож, гэр бүлээ авч үлдэхийн тулд өөрийгөө засах хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн анхны алхмыг хийж байна” гэжээ.
Найруулагч хэлэхдээ, “Ginny хоёр ба гурав улирлын турш ээжийгээ өөрчлөхийг хүссэн, гэхдээ Georgia өөрөө өөрчлөгдөхийг хүсэхгүй бол энэ болохгүй. Энэ удаа Georgia хамгийн хүнд үедээ тусламж хайна” гэжээ.
Дүрүүдийн сэтгэл зүйн асуудлууд
“Ginny & Georgia”-гийн сэтгэл зүйн ачаалал нь зөвхөн дэлгэцэн дээр биш дэлгэцийн ард ч хүнд байдаг гэнэ. Учир нь үргэлж сэтгэл зүйн хувьд өөр хэцүү нөхцөл байдалд орохын тулд хүчин чармайлт ихээхэн шаарддаг. Кино зураг авалтын үеэр жүжигчид бие биедээ дэмжлэг үзүүлдэг бөгөөд сэтгэл санаагаа тогтворжуулахын тулд өөрсдийгөө таньж мэдэх, дүрийн стрессийг гэртээ авч явахгүй байхыг чухалчилдаг гэж ярилцлагадаа дурджээ.
“Ginny & Georgia” цуврал нь олон талаас хүн бүрийн бодит амьдралын дүрслэлийг харуулдаг. Marcus, Max, Abby, Norah, Ginny, Georgia зэрэг дүрүүд сэтгэл зүйн сорилт, гэр бүлийн асуудал, өөрийгөө олох дотоод тэмцэл зэргээр өөр өөрөөр харуулж, үзэгчдэд бодит мэдрэмж төрүүлдэг.
Мэдрэмжээр дүүрэн энэ кино цуврал нь сэтгэцийн эрүүл мэнд, өөрийгөө халамжлах, дэмжлэгийн чухалыг ойлгоход уриалдаг билээ. Ялангуяа өсвөр насныхны дотоод мэдрэмж ямар их өөрчлөгдөж, тогтворгүй байдаг гэдгийг бодит байдалтай хослуулан сайн илэрхийлж өгдөг.
Эх сурвалж: tudum
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!