Дуучин Madison Beer сүй тавьжээ: Түүний зүрхийг эзэмдсэн NFL-ийн супер од хэн бэ?


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

2026 он алдартнуудын хувьд хайрын жил болж байна. Энэ онд Tom Holland, Zendaya нараас эхлээд олон алдартнууд хуримаа хийж, эсвэл сүй тавьснаа зарласан бол тэдний эгнээнд поп дуучин Madison Beer ч нэгдлээ. Тэрээр Америкийн хөлбөмбөгийн NFL-ийн Los Angeles Chargers багийн quarterback (холбон тоглогч) Justin Herbert-тэй сүй тавьснаа Instagram хуудсаараа албан ёсоор зарлаж, шүтэн бишрэгчдээ баярлууллаа.

Madison өөрийн Instagram-д сүй тавьсан үеийн цуврал зургаа нийтэлж, "Meet my fiancé" (Миний сүйт залуутай танилцаарай) хэмээн бичсэн нь хэдхэн цагийн дотор сая сая хүнд хүрчээ. Постын доор дэлхийн олон алдартан баяр хүргэсэн бөгөөд Justin Bieber, Hailey Bieber зэрэг одууд зүрхэн emoji болон баярын мэндчилгээ үлдээсэн нь фэнүүдийн анхаарлыг татсан байна.

Madison Beer нь Америкийн дуучин, дуу зохиогч бөгөөд 2012 онд Justin Bieber түүний дуулсан бичлэгийг олон нийтэд хуваалцсанаар олны танил болсон. Тэрээр "Selfish", "Reckless", "Make You Mine" зэрэг хит дуунуудаараа поп хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг бүрдүүлж, 2021 онд гаргасан Life Support, 2023 оны Silence Between Songs цомгуудаараа өндөр үнэлгээ авчээ. Мөн тэрээр Instagram-д 39 сая гаруй дагагчтай дэлхийн нөлөө бүхий залуу уран бүтээлчдийн нэг юм. 

Харин Justin Herbert (28 настай) нь Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн NFL-ийн Los Angeles Chargers багийн үндсэн quarterback (холбон тоглогч) бөгөөд 2020 оны NFL Draft-аар 6 дахь сонголтоор багтаа элссэн. Тэрээр хүчтэй дамжуулалт, тоглолт унших чадвараараа NFL-ийн шилдэг залуу тоглогчдын нэгээр үнэлэгддэг бөгөөд 2023 онд байгуулсан 262.5 сая ам.долларын гэрээ нь тухайн үедээ лигийн хамгийн өндөр үнэтэй гэрээнүүдийн нэг байсан юм. 

 

Хайрын түүх нь хэрхэн эхэлсэн бэ?

Madison Beer, Justin Herbert нарын болзож эхэлсэн тухай мэдээлэл 2025 оны зун анх гарсан. Үүний дараа NBA, MLB болон NFL-ийн тоглолтуудад хамтдаа харагдах болсон бөгөөд тэд харилцаагаа төдийлөн ил тод ярьдаггүй ч олон нийтийн арга хэмжээнд хамт оролцох нь нэмэгдсэн юм.

"Тэр миний амьдралыг өөрчилсөн"

 

Сүй тавьснаа зарласны дараахан Los Angeles Chargers багийн бэлтгэлийн үеэр Justin Herbert сэтгүүлчдэд:

"Тэр миний амьдралыг өөрчилсөн. Насан туршдаа хамт байх хүнээ олсон гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмж."

хэмээн ярьжээ. Тэрээр мөн Madison-ийг өөрийн амьдралд тохиосон хамгийн сайхан зүйлсийн нэг хэмээн онцолсон байна.

Олны анхаарлыг татсан сүйн бөгж

Madison-ийн зүүсэн том хэмжээний алмаазан бөгж ч мөн цахим орчинд шуугиан тарьж байна. Үнэт эдлэлийн мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар уг бөгж нь уртавтар cushion-cut алмаазтай бөгөөд ойролцоогоор 700 мянгаас 1.2 сая ам.долларын үнэтэй байж болзошгүй аж. Гэхдээ энэхүү үнэ нь албан ёсоор баталгаажаагүй, зөвхөн шинжээчдийн тооцоолол юм.

Madison Beer - Lover girl

#Madison Beer