Элсэлт, бүртгэлээ цахимаар зохион байгуулах сургуулийн жагсаалт


А.Номин | YOLO.MN
ӨЧИГДӨР

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Үүнтэй холбоотойгоор тухайн бүсэд байрлаж буй 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах юм. 

Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна. Ингэхдээ багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулахыг холбогдох яамнаас үүрэг болгоод байна.

Ингэснээр цэцэрлэг сургуулийн хичээл, сургалтын үйл хөтөлбөр, үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна гэж БОУАӨЯ-аас мэдээллээ. 




#цэцэрлэг, сургуулийн жагсаалт