Xiaomi шинэ загварын Mi Notebook Pro-г танилцууллаа


А.Ихсанаа | YOLO.MN
2017-09-12

Хятадын Apple гэгддэг Xiaomi компани Apple-ийн үйл ажиллагаанаас өмнө хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Жишээлбэл Macbook Air-тэй өрсөлдөхүйц, гэхдээ Windows үйлдлийн системтэй Mi Notebook Pro.

Өнгөрсөн оны зуны анх танилцуулж байсан Mi Notebook Air-тэй харьцуулахад 40 хувиар хүчирхэг болсон энэ шинэ загвар нь 15,6 инчийн дэлгэцтэй, Intel Core i7 процессор, 16GB RAM-тай бөгөөд Nvidia GeForce MX150 график карттай.

Үүгээр зогсохгүй SD карт уншигч, хурууны хээ мэдрэгчтэй trackpad, USB-C болон энгийн USB оролттой аж. Үнийн хувьд 858-1072 ам. доллароор, ирэх Баасан гарагт худалдаанд гарах юм байна.

#Mi #NotebookPro