

Мэтт Дэймон "The Odyssey" киноны талаар:
"Энэ кино миний жүжигчний карьераа эхэлж байсан үеийн кино урлагийг санагдуулсан. Гэхдээ тийм кино хийх цаг үе дуусаж байна гэдгийг мэдэрсэн. Ийм хэмжээний кинонд ажиллах сүүлчийн боломж минь энэ байх. Цаашид студиуд франчайз биш, ийм том хэмжээний, бодит зураг авалттай кинонд ийм их хөрөнгө оруулахгүй байх." гэжээ.
Харин Кристофер Нолан: Киног ийм өнцгөөс харах нь ялагдсан сэтгэлгээ гэсэн үг. Би үүнтэй санал нийлэхгүй. Кино урлаг амьд, чухал хэвээр байгаа бөгөөд тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байна. Өнөөдөр маш олон авьяаслаг залуу уран бүтээлч кино урлагийг хөгжүүлж, шинэ түвшинд хүргэж байна.
Залуусын анхаарал төвлөрөх чадвар муудсан учраас гурван цаг үргэлжлэх Грекийн туульс үзэхгүй гэсэн ярианд би хэзээ ч итгэхгүй.
Харин өнөө үед кино студиуд бодит байршилд бодит зураг авалт шаардсан асар том хэмжээний кинонд их хэмжээний хөрөнгө оруулахаас улам болгоомжилж байгаа нь үнэн.
Залуу үе AI-аар хийсэн чанаргүй контентыг шууд л таньдаг, бас хатуу шүүмжилдэг. Технологи хэрэггүй гэсэн үг биш. Харин кино урлагийн хувьд яг одоо үзэгчид илүү бодит, гараар бүтээгдсэн мэт мэдрэмжтэй өгүүлэмжийг дахин үнэлж эхэлж байна." гэсэн байна.
"The Odyssey" кино долдугаар сарын 17-нд кино театруудаар нээлтээ хийх юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!