
Disney студийн хамгийн хайртай хүүхэлдэйн кинонуудын нэг болох Tangled (2010) киноны live-action буюу уран сайхны хувилбарын зураг авалт Испанид албан ёсоор эхэлжээ.

Зураг авалтын эхний өдрүүдээс авсан гэрэл зургууд цахим орчинд тархаж, Рапунцелийн амьдардаг алдарт өндөр цамхгийг бодит хэмжээгээр барьж буй нь фэнүүдийн анхаарлыг татаж байна. Disney энэ удаад зөвхөн компьютер график ашиглах бус, бодит зураг авалтын талбайг өргөнөөр ашиглаж байгаа нь киноны үлгэрийн ертөнцийг илүү амилуулах зорилготой аж.
Испанийн Аликанте хот дахь Ciudad de la Luz кино студийг гол зураг авалтын баазаар сонгосон бөгөөд Испанийн эртний шилтгээн, түүхэн хотууд, байгалийн үзэсгэлэнт тогтоц нь Рапунцелийн хаант улсын уур амьсгалыг бодитоор бүтээхэд хамгийн тохиромжтой гэж үзжээ.

Гол дүрүүд албан ёсоор сонгогдлоо
Disney студи киноны гол дүрүүдийг мөн танилцуулаад байна.

Харин найруулагчаар The Greatest Showman киног бүтээсэн Michael Gracey ажиллаж байгаа бол зохиолыг Jennifer Kaytin Robinson бичжээ.
2010 оны хит бүтээл эргэн ирнэ
2010 онд нээлтээ хийсэн Tangled кино дэлхий даяар ойролцоогоор 590 сая ам.долларын орлого олж, Disney-ийн хамгийн амжилттай орчин үеийн гүнжийн кинонуудын нэг болсон юм.
Мөн киноны хамгийн алдартай дуу болох I See the Light нь Оскарын "Шилдэг эх дуу" төрөлд нэр дэвшиж байсан бөгөөд өнөөдөр ч Disney-ийн сонгодог дуунуудын нэгт тооцогддог.
Тиймээс шинэ live-action хувилбар нь зөвхөн шинэ үеийн үзэгчдээс гадна Рапунцелийн үлгэрийг үзэж өссөн олон сая хүний хүлээлтийг үүсгээд байна.
Хэзээ нээлтээ хийх вэ?
Disney одоогоор киноны албан ёсны нээлтийн товыг зарлаагүй байгаа ч зураг авалт энэ онд үргэлжилж, пост-продакшны ажлын дараа 2027 оны сүүл эсвэл 2028 оны эхээр дэлхий даяар нээлтээ хийх төлөвтэй байна.
Одоогоор зураг авалтын талбайгаас гарсан гэрэл зургууд сошиал сүлжээнд өргөн тархаж, "энэ удаагийн Disney-ийн хамгийн амжилттай live-action кино байж магадгүй" гэсэн хүлээлтийг фэнүүдийн дунд хэдийнэ бий болгоод байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!