ATEEZ хамтлагийн Юнхо удаан хугацаанд үерхсэн найз бүсгүйгээсээ саллаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Yunho-гийн харьяалагддаг агентлаг түүнийг удаан хугацаанд үерхсэн найз бүсгүйгээсээ салсан болохыг албан ёсоор баталжээ.

Өнөөдөр хэвлэл Юнхо гурван сарын өмнө олны танил бус найз бүсгүйтэйгээ олон жил үргэлжилсэн харилцаагаа дуусгасан тухай мэдээлсэн байна.

Тус мэдээлэлд дурдсанаар, тэд сургуульд байх үеэсээ үерхэж эхэлсэн бөгөөд маш удаан хугацаанд бие биенээ мэддэг байсан учир салах шийдвэр гаргах нь хоёуланд нь амар байгаагүй гэжээ.

Юнхо өмнө нь хэд хэдэн удаа болзож байгаа гэх цуурхалд өртөж байсан ч түүний хайр дурлалын харилцааны талаар агентлагаас нь албан ёсны мэдэгдэл хийсэн нь анх удаа юм.

 

#Юнхо