Эссэ бичлэгийн уралдаан зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Үндэсний Техникийн Их Сургууль (UTIS) нь ерөнхий боловсролын сургуулийн 11–12-р ангийн сурагчдын дунд байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэлэг санаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж байна.

Сэдэв
"Миний мэргэжил – Байгаль орчны асуудлыг шийдэх миний хувь нэмэр"

Өөрийн мөрөөдлийн мэргэжлийг сонгон, тухайн мэргэжлээрээ байгаль орчны тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар өөрийн үзэл бодол, бүтээлч санаагаа эссэ хэлбэрээр илэрхийлнэ үү.
Та дараах асуудлуудаас нэг буюу хэд хэдийг сонгон бичиж болно.

  • Хог хаягдлын менежмент
  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Усны нөөц, усны хэмнэлт
  • Эрчим хүчний үр ашиг
  • Хот төлөвлөлт, ногоон хөгжил
  • Агаарын бохирдол
  • Тогтвортой хөгжил
  • Дижитал технологийн ногоон шийдэл

Хэн оролцох вэ?

  • Ерөнхий боловсролын сургуулийн 11–12-р ангийн сурагчид

Эссэний шаардлага

  • 500–800 үг
  • Монгол хэлээр бичсэн байх
  • Өөрийн бие даасан бүтээл байх
  • AI ашиглан бүрэн боловсруулсан бүтээл хүлээн авахгүй

Хугацаа

  • Материал хүлээн авах: 2026/07/08 - 2026/08/26  хооронд 
  • Шалгаруулалт: 2026/08/26

Илгээх

  • Email:  info@utis.edu.mn 
  • Файлын нэр:  ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН
  • Мөн сургуулийн байран дээр ирж өгч болно.

Шагнал

  • I байр 500000
  • II байр 300000
  • III байр 100000

Шилдэг бүтээлүүдийг UTIS-ийн албан ёсны цахим хуудсаар нийтэлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 99501903

Санаа авах боломжтой мэргэжлийн чиглэлүүд
Таны сонгосон мэргэжил бүр байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулах боломжтой. Жишээлбэл:

  • Архитектур → Ногоон барилга, тогтвортой архитектур
  • Барилгын инженер → Эрчим хүчний хэмнэлттэй барилга, бага нүүрстөрөгчийн шийдэл
  • Авто замын инженер → Эко тээвэр, дугуйн болон явган хүний дэд бүтэц
  • Геодези → Байгаль орчны мониторинг, газарзүйн мэдээллийн систем 
  • Цахилгаан хангамжийн инженер → Сэргээгдэх эрчим хүч, ухаалаг цахилгаан сүлжээ
  • Дулааны инженер → Эрчим хүчний үр ашиг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологи
  • Автоматжуулалтын инженер → Ухаалаг, нөөц хэмнэлттэй үйлдвэр
  • Сантехникийн инженер → Ус хэмнэх болон саарал ус дахин ашиглах систем
  • Программ хангамжийн инженер → AI, аппликэйшн болон дижитал технологиор байгаль хамгаалах шийдэл
  • Газар зохион байгуулалтын инженер → Тогтвортой хот төлөвлөлт, ногоон орон зайн хөгжил
  • Орчуулагч → Байгаль хамгааллын мэдлэг, сайн туршлагыг олон улсад түгээх
  • Нийгмийн ажилтан → Иргэдийн экологийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэх

Эдгээр нь зөвхөн жишээ юм. Та өөрийн сонгосон аль ч мэргэжлээр байгаль орчны асуудлыг шийдэх шинэлэг санаагаа чөлөөтэй илэрхийлээрэй.

#эссэ бичлэгийн уралдаан