ДАШТ: Шөвгийн наймын тоглолтын хуваарь


А.Номин | YOLO.MN
ӨЧИГДӨР

2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-ийн бүх тоглолт өндөрлөж, шөвгийн наймд өрсөлдөх багууд шалгараад байна. 

Хамгийн сүүлийн тоглолт Швейцар болон Колумбын шигшээ багуудын хооронд болсон бөгөөд торгуулийн цохилтоор буюу 4:3-ээр Швейцар дараагийн шатанд шалгарсан. 

Ингэснээр Марокко, Франц, Бельги, Испани, Норвеги, Англи, Швейцар болон Аргентины шигшээ багууд шөвгийн наймд үлдлээ.

Шөвгийн 16-д Криштиану Роналду, Неймар Жуниор тэргүүтэй оддыг үдлээ. 

Неймар тоглолтын дараа Бразилын шигшээ багийнхаа төлөөх замналаа өндөрлүүлж буйгаа албан ёсоор зарласан бол Роналдугийн хувьд сүүлийн ДАШТ нь байсан юм. 

Шөвгийн наймын тоглолтууд долоодугаар сарын 10-12-нд болох бөгөөд аль багууд хоорондоо таарч тоглох хуваарийг доорх хүснэгтээс харна уу /Суман дээр дарж гүйлгэж харах боломжтой/.

#ДАШТ-2026 #хөлбөмбөг