Taylor Swift, Travis Kelce нар гэрлэжээ: Дэлхийн хамгийн алдартай хайрын түүхүүдийн нэг шинэ бүлгээ эхлүүллээ


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Поп хөгжмийн супер од Taylor Swift болон NFL-ийн алдарт тоглогч Travis Kelce нар албан ёсоор гэр бүл болжээ. Хосын төлөөлөгч долоодугаар сарын 3-нд хурим болсон тухай мэдээллийг баталсан бөгөөд энэхүү мэдээ шүтэн бишрэгчдийнх нь хувьд оны хамгийн баярт үйл явдлуудын нэг болоод байна.

Дотны хүмүүсийн хүрээнд болсон даруухан хурим

Хосууд уламжлалт хуримын ёслолоос бага зэрэг өөр шийдвэр гаргаж, сүйт бүсгүй, хүргэний гэрчүүдийг сонгоогүй аж. Харин Taylor-ийн төрсөн дүү Austin Swift эгчийнхээ "Man of Honor" буюу хамгийн ойрын төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэсэн бол Travis-ийн ах, NFL-ийн од асан Jason Kelce хүргэний "Best Man" болжээ.

Тэдний хуримын ёслолыг олон жилийн найз, Холливудын жүжигчин Adam Sandler удирдсан нь шүтэн бишрэгчдийн хувьд хамгийн сонирхолтой сюрпризуудын нэг болсон байна.

Нью-Йорк хот хүртэл баярыг нь тэмдэглэв

Хуримын дараа Нью-Йорк хотын алдарт Madison Square Garden цэнгэлдэхийн гадна "JUST&T MARRIED!" гэсэн аварга бичиг байршуулж, шинэхэн гэр бүлд зориулсан баярын уур амьсгалыг бүрдүүлжээ. Мөн хотын бэлгэ тэмдэг болсон Empire State Building тусгай гэрэлтүүлэг асаасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгэж байна.

Нэгэн бугуйвчнаас эхэлсэн хайрын түүх

Taylor, Travis хоёрын харилцаа 2023 онд эхэлсэн. Тухайн үед Travis Kelce Taylor-ийн "The Eras Tour" аялан тоглолтын үеэр өөрийн утасны дугаарыг хийсэн нөхөрлөлийн бугуйвчийг түүнд өгөхийг хүссэн тухайгаа подкастдаа ярьж байсан нь цахим орчинд шуугиан тарьж байв.

Удалгүй Taylor Канзас Сити Чифс багийн тоглолтуудад очиж, Travis-ийг дэмжиж эхэлснээр тэдний харилцаа олны өмнө ил болсон юм. Түүнээс хойш тэд спорт, хөгжмийн ертөнцийн хамгийн их яригдсан хосуудын нэг болж, хамтдаа олон арга хэмжээнд оролцож байлаа.

Фенүүдийн мөрөөдсөн төгсгөл

Taylor Swift-ийн дуунуудын гол сэдэв нь хайр дурлалын харилцаа байдаг тул шүтэн бишрэгчид нь түүний хайрын түүхийг үргэлж онцгойлон сонирхдог. Тиймээс Travis Kelce-тэй гэрлэсэн мэдээ гарсны дараа сошиал орчинд "Love Story бодит амьдрал дээр биеллээ оллоо" гэсэн сэтгэгдлүүд хөвөрч эхэлжээ.

Taylor Swift, Travis Kelce нарын хайр ердөө хэдхэн жилийн дотор дэлхийн хамгийн алдартай алдартнуудын хайрын түүхүүдийн нэг болсон ба тэдний харилцаа хөгжмийн болон спортын ертөнцийг холбосон хамгийн нөлөө бүхий хосын түүхээр нэрлэгддэг.

Фенүүд нь тэдний хайрын түүхийг Taylor-ийн алдарт "Love Story" дууны бодит хувилбар хэмээн нэрлээд байна.

#Taylor Swift #Travis Kelce