МУБИС-ийн дүрслэх урлагийн багш нарын уран бүтээлийн үзэсгэлэнг нээнэ


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-09-03

МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимээс олон улсын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн нээлт МҮЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимд есдүгээр сарын 3-ны 16:00 цагт эхлэх бөгөөд энэ сарын 10-ныг дуустал үргэлжилнэ.

Энэхүү үзэсгэлэнд МУБИС-тай хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиуд; ОХУ-ын Буриадын Их Сургууль, Казахийн Их Сургууль, БНСУ-ын Гёнин Их Сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн Их Сургууль болон МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш нар уран бүтээлээрээ оролцоно.

МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимд Монгол улсын төрийн шагналт, ардын зураач О.Цэвэгжав, Г.Одон, Б.Чогсом нарын алдар цуутай зураач, уран бүтээлчид ажиллаж байсан.

Энэхүү үзэсгэлэнд оролцсон гадаадын болон тус тэнхимийн багш нарын уран бүтээлүүдээс улс үндэстэн болон хувь уран бүтээлчийн онцлог, уран бүтээлийн чиг хандлага, мэргэжлийн ур чадварын өвөрмөц байдлыг тольдон харах боломжтой юм.

#Мэдээ #Үзэсгэлэн #МУБИС