Netflix компани TikTok-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж буйн зэрэгцээ тоглоомын салбараа өргөжүүлж байна


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Netflix компани саяхан зохион байгуулсан "APAC Product Innovation Showcase" арга хэмжээний үеэр гар утасны аппликейшн болон видео тоглоомын салбарт орохоор төлөвлөж байгаагаа зарлалаа. Удахгүй Netflix Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээлд гар утасны шинэчлэгдсэн хувилбараа нэвтрүүлэхээс гадна хүүхдүүдэд зориулсан "Netflix Playground" тоглоомын платформоо өргөжүүлэхээр зорьж байгаа байна.

Гар утасны шинэчлэл ба богино хэмжээний "Clips" цэс

Энэ оны эхээр Netflix гар утасны шинэчлэгдсэн аппликейшн хувилбараа Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Энэтхэг, Малайз улсуудад нэвтрүүлж эхэлсэн. Харин удахгүй ирэх 7-р сард Өмнөд Солонгос, Япон улсуудад албан ёсоор гаргахаар төлөвлөжээ. Цаашлаад Ази-Номхон далайн бусад орнуудыг ч мөн хамруулах гэнэ.

Аппликейшны шинэчлэлэгдсэн загварын гол онцлог нь "Clips" хэмээх богино хэмжээний босоо видео цэс юм. Энэ нь бусад платформууд дээр тренд болоод буй богино рийлс загвараараа адилхан. Хэрэглэгчид киноны бүтэн ангиудыг үзэх цаг завгүй үедээ тус аппликейшнээр дамжуулан контентуудын богино хэсгээс түүвэрлэн үзэх боломжтой.

Үүнээс гадна тус компани уг санааг дараагийн шатанд гаргаж, бичлэгүүдийг хүмүүсийн сэтгэл хөдлөл, сонирхлын төрөлд нь тохируулан багцалсан сэдэвчилсэн видео цуглуулгагыг туршихаар бэлтгэж байгаагаа зарлажээ. Эдгээр цуглуулгад риалити шоуны сонирхолтой мөчүүд, киноны бүтсэн үйл явц дүрс бичлэгүүд болон подкастын онцлох хэсгүүд багтах юм.

Netflix Playground буюу хүүхдийн тоглоомын ертөнц

Streaming үйлчилгээнээс гадна Netflix тоглоомын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсээр байна. Тухайлбол, "Netflix Playground" тоглоомын төвөө өргөжүүлж байгаагаа мэдэгджээ. Энэхүү платформын дараагийн томоохон шинэчлэл нь Netflix-ийн хит хүүхэлдэйн кино болох “KPop Demon Hunters”-д суурилсан хувилбар байх юм.

Уг шинэ үйлчилгээ нь зургаан төрлийн мини тоглоомтойгоор нээлтээ хийнэ. Хэрэглэгчид тус киноны баатруудтай тоглоомоор дамжуулан киноны үйл явцад байгаа мэт тоглох боломжтой. “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино нь нээлтээ хийснээс хойш эхний зургаан сарын хугацаанд 518 сая гаруй хандалт аван Netflix-н түүхэн дэх хамгийн амжилттай анимэйшнуудын нэг болсон тул энэхүү алхам нь цагаа олсон шийдвэр гэж шинжээчид үзэж байна.

"Netflix Playground" нь анх өнгөрсөн 4-р сард АНУ, Канад, Их Британи зэрэг орнуудад нэвтэрч байсан бөгөөд энэ нь уг төслийг дэлхийн хэмжээнд цар хүрээгээ тэлэх эхлэл

байжээ. Ерөнхийдөө Netflix үзэгчдийн сонирхлыг ашиглан илүү олон хэрэглэгчдийг платформдоо удаан хугацаагаар татахыг зорьж байгааг энэхүү шинэчлэлүүд нь харуулж байна.

Эх сурвалж: Techcrunch

#netflix