Ном ҮНЭГҮЙ унших боломжтой шилдэг арван цахим хуудас


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2020-07-15

Дэлхий даяар коронавируст цар тахлын улмаас гэрээсээ гарах боломжгүй, хөл хорио тогтоосон тул зарим номын дэлгүүр, номын сангууд хаагдаад буй. Тэгвэл Techviral-аас англи хэл дээр бичигдсэн ном үнэгүй унших боломжтой шилдэг 10 вебсайтыг танилцуулжээ.

1. FREE COMPUTER BOOKS

Програмчлалын хэл, компьютерын шинжлэх ухаантай холбоотой хамгийн олон төрлийн номыг үнэгүй унших боломжтой вебсайт. 

2. AUTHOROMA

Уг сайт дээрх зарим номыг өндөр нягтшилтайгаар татаж авч болдог ба шууд унших ч боломжтой. 

3. OPEN LIBRARY

Биологи, дуу хөгжим, тоглоом, түүх, уран зөгнөл зэрэг 18 төрлийн сэдвээс сонгон унших боломжтой.

4. PROJECT GUTENBERG

Цахим номын хамгийн эртний болоод хамгийн том төлөөлөл тус вебсайтад 70 мянган нэр төрлийн ном бий. 

5. BOOKBOON

Энэ бол 50 сая гаруй номыг PDF хэлбэртэй болгосон дэлхийн хамгийн том цахим хэвлэлийн компани.

6. READ PRINT

Танд номынхоо аль хэсгийг уншсан болоод уншаагүйг сануулдаг онцлогтой уг сайт таны уншсан номонд тулгуурлан сонирхолтой байж болохуйц бусад номыг санал болгодог.

7. QUESTIA

Мэргэжлийн судлаач болон номын санчдад зориулсан 5000 гаруй үнэгүй ном.

8. FEEDBOOKS

Өөрийн хаягаа нээж 10 мянга орчим үнэгүй номыг унших боломжтойгоос гадна шинэ ном худалдаж авах боломжтой.

9. KINDLE STORE /AMAZON/

Аmazon компанийн удирддаг цахим номын дэлгүүр. Та сарын хураамжаа төлөөд л 1.5 сая номыг үнэгүй уншиж болно.

10. SLIDE SHARE

Ихэнх ном нь үнэгүй байрладаг ба хүсвэл шинэ ном худалдаж авч болно.

Эх сурвалж: Tech Viral

#Цахим ном #eBook