
Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сард Улаанбаатарт болно. Энэ тэмцээнд оролцох Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүнийг зарлалаа.
Энэ удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Макао, Хонконгийн багууд оролцоно. Тэмцээн наймдугаар сарын 5-9 хооронд Улаанбаатар хотод болох юм.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд баруун жигүүрийн довтлогчоор Т.Хангал, Б.Батсуурь, М.Уранбаяр, Ж.Энх-Эрдэнэ
Зүүн жигүүрийн довтлогчоор Б.Тэлмүүн, Э.Энх-Амгалан, Г.Цэнд-Аюуш
Холбогчийн байрлалд О.Золбоо, Г.Төрмандах, М.Цэрэнбаатар
Голын хаагчаар Т.Пүрэвдорж, Б.Баярсайхан, Б.Амар, О.Чойжилсүрэн, А.Төр-Эрдэнэ
Чөлөөт хамгаалагчийн байрлалд З.Баярт, С.Анх-Эрдэнэ, Д.Нямдагва нар тус тус тоглоно.
Монголын шигшээ баг эх орондоо зохион байгуулагдах тивийн хэмжээний энэхүү тэмцээнд өндөр амжилт үзүүлэхээр бэлтгэж, волейбол сонирхогчдын анхаарлыг татаж эхэлжээ.
Мөн гаднын орнуудын лигт тоглодог, манай улсын шилдэг тоглогчид (Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, М.Уранбаяр) шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсанаараа онцлог.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологын II дамжааны оюутан Б.Энэрэл
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!