GIRLSCODE 2026 ХӨТӨЛБӨР: 25 хөвгүүд + 25 охидыг элсүүлнэ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

"GirlsCode" хөтөлбөр гэж юу вэ?

AI Academy Asia-гийн үүсгэн байгуулагч Б. Болор-Эрдэний санаачлагаар, UNICEF Mongolia-н дэмжлэгтэйгээр 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй хиймэл оюуны системтэй, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт юм.

Тус хөтөлбөр нь “Үндэсний Хиймэл Оюуны Аян”-ы хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс шилдэг сурагчдыг тодруулан, ирээдүйн технологийн манлайлагчдыг бэлтгэх зорилготой.

Хөтөлбөрийн үр дүн:

Жил бүр шилдэг сурагчдыг бэлтгэдэг тус хөтөлбөрийн төгсөгчдийн 90% нь STEM (Шинжлэх ухаан, технологи) чиглэлийг сонгон, дэлхийн ТОП-30 их сургуульд суралцаж, технологийн шилдэг компаниудад амжилттай ажиллаж байна.

"GirlsCode 2026" хөтөлбөрийн ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОГ:

АНХ УДАА ХӨВГҮҮДЭД НЭЭЛТТЭЙ: Энэ жил бид хүсэл тэмүүлэл дүүрэн 25 охид, 25 хөвгүүнийг сонгон шалгаруулж, хамтад нь бэлтгэнэ.

Гүнзгийрүүлсэн сургалт: Хиймэл оюуны суурь ойлголтоос эхлээд бодит төсөл дээр ажиллах практик ур чадвар эзэмшинэ.
Хэлбэр: 100% Цахимаар

Хэн хамрагдах боломжтой вэ?

Орон нутгийн алслагдсан аймаг, сумд болон Улаанбаатар хотын захын дүүргийн 14–18 насны (9–12-р анги) охид, хөвгүүд.

Бүртгэл 2026.06.12-ныг дуустал явагдана: https://forms.gle/79Ybz9cNRYp23WsT8

#тэтгэлэг #мэдээ