Загварлаг хөвгүүд наашаа!!! INSTAGRAM дээрх стиллэг залуусаас суралцацгаая


Э.Энхбазар | YOLO.MN
2017-10-05

Хувцас гэдэг хүний салшгүй нэгэн том хэрэглээ. Хувцас загварын зах зээл хурдацтай хөгжиж байх энэ үед олон төрлийн хэв маяг стилүүд гарч ирснээр охид гэлтгүй хөвгүүд өөртөө маш загварлаг төрх бүрдүүлэх болсон. Тэгвэл инстаграм дээрх загварын блог хөтөлдөг стиллэг залуусаас суралцаж өдөр тутамдаа хэрхэн загварлаг хувцаслаж болох талаарх зөвлөгөөг хүргэе.

1. Өмсмөөр байгаа л бол бариу өмднөөс татгалзах хэрэггүй (Гэхдээ мэдээж хэт бариу биш)

2015 онд эрэгтэй загварын хувьсал болсноор Ази хэв маяг Европ хэв маягтай хослон гайхалтай шийдэлтэй хэв маягууд олноор үүсэн бий болсон юм. Үүнийг тодотгох нэгэн том жишээ нь мэдээж эрэгтэй скинни буюу бариу өмд юм. Бариу өмд өмссөнөөр таны бие галбирыг зөв тэгш харагдуулахаас гадна пудволк, цамц, срочик, бомбер зэргийг илүү тод бөгөөд загварлаг харагдуулдаг ач холбогдолтой.


2. Хар өнгийн хувцас бүхэлд нь битгий өмс

Хар өнгийг хүмүүс хэзээ ч моодноос гардаггүй гэдэг ч энэ бол хоцрогдсон ойлголт юм. 2017 он бол тод, хурц, өнгөлөг он гэж олон ч загварыг долоо хоногууд нотолсон. Иймээс хар өнгийг бүхэлд нь биш харин бусад бараан өнгийн болон тод өнгийн хувцаснуудтай хослуулан өмсвөл таныг илүү дэгжин харагдуулна.


3. Брюк ба цагаан кет төгс зохицно

Энэ дүрмийг мэдэхгүй хүн цөөхөн ч гэсэн би дахиад дурдмаар санагдлаа.Тиймээ энэ бол мэдээж брюкэн өмд болон цагаан кетний төгс хослол. Энэ дүрмийг ямар ч төрлийн хувцсан дээр хэрэглэж болох ба бидний өдөр бүр өмсдөг сургуулийн дүрэмт хувцастай ч төгс зохицно. Гэхдээ кетийг сонгохдоо элдэв кант, зураг, өнгөгүй буюу цулгуй цагаан кет сонгох нь зүйтэй.


4. Ажил хэрэгч нүдний шил эргэн ирлээ

Ажил хэрэгч харагдуулах зориулалттай харааны бус нүдний шил нь ямар ч стилийн хувцсан дээр төгс зохицно. Чамайг илүү цэвэрхэн, цэгцтэй, дэгжин бас догь харагдуулах болно.


5. Цайвар жинсэн өмд гайхалтай сонголт

2017 оны загварлаг хөвгүүдийн №1 сонголт цэнхэр цайвар жинсэн өмд юм. Таныг илүү загварлаг бас мэдрэмжтэй харагдуулахад тусална. Гэгээлэг өнгийн хувцсан дээр илүү догь харагдах ба цагаан, хар болон тод өнгийг санал болгож байна.


6. Цүнх, тэлээ, зангиа, оймсыг аль нэгийг нь ялгаруулж харуул

Загварлаг харагдахын тулд эрсдэл гаргах хэрэгтэй болдог.Тэгвэл өдөр тутамдаа өмсөж байгаа хувцсандаа тааруулж оймс, тэлээ, зангиа, цүнх зэргээ ялгаруулж харуулах нь таныг илүү загварлаг харагдуулах болно.Тод өнгийг сонговол илүү илүү дүнтэй.


7. Үсний засалтаа мартсан юм биш биз!

Үсэндээ анхаардаг хөвгүүд илүү загварлаг харагдах болжээ. Иймдээ ч хувцас гэдэг зүйлтэй үсний хэв маяг салшгүй холбогджээ. Сүүлийн үеийн хөвгүүдийн үсний тренд бол мэдээж 1960-аад оны америк "рокн ролл"-уудыг санагдуулам цэгцтэй бөгөөд цэмбэгэр үсний засалт юм. Ямар ч хэв маягтай хувцасан дээр төгс зохицно.


8.NUDE (Биений) өнгийн хувцас жинхэнэ сонгодог сонголт

Алдарт дуучин Kanye West-ийн Yeezy цуглуулгаас хүчээ авсан хувцасны нэгэн хүчирхэг өнгө бол мэдээж NUDE буюу биеийн өнгөтэй хувцаснууд юм. Hollywood-ын сонголт болсон энэхүү өнгө нь чамд таалагдана гэдэгтэй итгэлтэй байна.


9. Цагаан цэнхэр өнгийн хүрэм

Дотуур нь ихэвчлэн цагаан футболк аль эсвэл бараан өнгийн малгайтай цамц өмсөх ба сурагчийн хувьд дүрэмт хувцасны цэнхэр цамц дээр гойд зохицож, загварлаг өнгөлөг, цэвэрхэн харагддагаараа онцлог юм.

#instagram #Fashion #Boys