
Үндэсний статистикийн хорооноос хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулж байна. Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдээс Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин харин эрэгтэй хүүхдүүдээс Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн, Эрхэс нэртэй хүүхдүүд хамгийн олон байна.

Манай улсын нийт хүн амын 36.1 хувь буюу 1.3 сая нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй.
2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 78.7 мянган хүүхэд суралцжээ.


Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!