

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр “KIDS EXPO 2026” нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбай, Шагайн асарт зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоонд тулгуурлан хүүхэд залуучуудын соёлын боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог аж.
Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон боловсрол, танин мэдэхүй, соёл урлагийн боловсролын хөтөлбөрүүдийг нэг дор төвлөрүүлэн дараах чиглэлүүдээр зохион байгуулагдана. Үүнд:
Эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг гэр бүл, үр хүүхдийнхээ хамтаар хүрэлцэн ирж, хүүхдийн баярын өдрүүдийг танин мэдэхүйн ач холбогдолтой, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!