

Тавдугаар сарын 16-нд IU төрсөн өдрөө тохиолдуулан “IUAENA” нэрийн дор нийт 300 сая вон (ойролцоогоор 738 сая төгрөг) хандивлажээ.
Тэрээр энэ жил 33 нас хүрч байна.
“IUAENA” нь “IU” болон түүний албан ёсны фэн клубын нэр болох “UAENA”-г нийлүүлсэн нэр юм.
IU-гийн хандив нь санхүүгийн хүндрэлтэй өвчтөнүүдэд туслах, бага насны хүүхэд болон өсвөр үеийнхэнд боловсрол, соёлын дэмжлэг үзүүлэх, ганцаараа амьдардаг өндөр настнуудад туслах, эмзэг бүлгийн өрх толгойлсон гэр бүлүүдийг дэмжих, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан туслах хэрэгсэл олгоход зориулагдах ажээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!