

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль буюу СЭЗИС нь Монголын эдийн засаг, санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг юм. Тус сургуулийн талаар сонирхолтой 10 баримтыг хүргэе.
1.СЭЗИС нь 1924 онд байгуулагдсан бөгөөд Монголын ууган их сургуулиудын нэгт тооцогддог. Анх Худалдааны техникум нэртэйгээр байгуулагдаж байжээ.
2.Тус сургууль Монгол Улсад санхүү, нягтлан бодох бүртгэл, банкны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх байгууллага болсон. Монголын олон томоохон банк, компанийн удирдлагууд СЭЗИС-ийг төгссөн байдаг.

3.СЭЗИС нь олон улсын магадлан итгэмжлэлтэй хөтөлбөрүүдтэй. Энэ нь сургалтын чанарыг олон улсын түвшинд үнэлүүлсэн гэсэн үг юм.
4.Тус сургууль гадаадын олон их сургуультай хамтын ажиллагаатай. Оюутнууд солилцооны хөтөлбөрөөр БНСУ, Япон, Хятад, Европын орнуудад суралцах боломжтой байдаг.

5.СЭЗИС-ийн хамгийн эрэлттэй мэргэжлүүдэд нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, бизнесийн удирдлага багтдаг. Жил бүр эдгээр ангид элсэх өрсөлдөөн өндөр байдаг.
6.Тус сургууль оюутны клуб, байгууллагын идэвхтэй үйл ажиллагаагаараа алдартай. Debate club, Enactus, бүжиг, спортын клуб зэрэг олон төрлийн сонголттой.
7.СЭЗИС нь бизнесийн орчинтой хамгийн ойр хамтардаг сургуулиудын нэг. Томоохон компаниудтай хамтран дадлага, ажлын байрны боломжийг оюутнуудад олгодог.

8.Сургуулийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь өндөр байдаг. Олон оюутан төгсөхөөсөө өмнө ажлын санал авдаг нь онцлог юм.
9.СЭЗИС нь англи хэл дээрх хөтөлбөрүүдээ сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байгаа. Ингэснээр олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхийг зорьдог.
10.Тусс сургууль зөвхөн эдийн засгийн чиглэлээр бус мэдээллийн технологи, дата анализ, бизнесийн инновацын салбарт ч шинэ хөтөлбөрүүд нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцэж буй алхам юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!