

Кристофер Нолан Oppenheimer, Inception, Dunkirk, мөн The Dark Knight Trilogy зэрэг кинонуудыг найруулсны дараа энэ удаа хамгийн агуу туульс гэгддэг The Odyssey-ийг кино болгохоор ажиллаж байна.
Төслийн тухай анх 2024 оны 10-р сард Deadline мэдээлсэн бөгөөд тэр жилийн 12-р сард Юниверсал Пикчерс Нолан эртний Грекийн сонгодог бүтээлийг кино болгохыг албан ёсоор баталсан.
Кино юуны тухай вэ?
Universal Pictures X (хуучнаар Twitter)-д: “Christopher Nolan-ы дараагийн кино "The Odyssey" нь дэлхий даяар зураг авсан, шинэ IMAX кино технологи ашигласан домогт кино. Энэхүү кино нь The Odyssey-ийг анх удаа IMAX дэлгэцэнд авчирна” гэж мэдэгдсэн.
The Odyssey нь 24 бүлэг бүхий туульс бөгөөд Итакагийн хаан Odysseus Троягийн дайны дараа эхнэр Penelope-тойгоо эргэн очихоор гэртээ буцахыг оролдож буй тухай өгүүлдэг. Энэ хооронд тэр далайгаар аялж, Calypso, Circe болон Athena зэрэг домгийн дүрүүдтэй учирна.
Жүжигчдийн бүрэлдэхүүн
Zendaya, Tom Holland, Matt Damon, Anne Hathaway нар кинонд тоглож байна. Hathaway нь өмнө нь Нолантай The Dark Knight Rises болон Interstellar дээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Харин Zendaya, Holland нарын хувьд энэ нь Нолантай хийж буй анхны төсөл юм.
Хэзээ нээлтээ хийх вэ?
Variety-гийн мэдээлснээр кино 2026 оны 7-р сарын 17-нд IMAX хувилбартайгаар нээлтээ хийнэ. Үүнийг Universal Pictures баталсан.
Жүжигчид юу гэж хэлсэн бэ?
2025 оны 7-р сард Tom Holland:
“Амьдралын минь хамгийн гайхалтай ажил” гэж хэлжээ. Тэр мөн Christopher Nolan болон продюсер Emma Thomas нарыг магтаж, тэднийг салбартаа хамгийн шилдэг нь гэдгийг онцолжээ. Мөн Matt Damon, Anne Hathaway нартай хамтран ажилласан нь маш том боломж байсан гэжээ. “Яаж ингэж хийсэн юм бол гэж гайхсан гэж киноны талаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!