

Зуны улирал бол халуун дулаан уур амьсгал, идэвхтэй амьдралын хэв маяг давамгайлдаг онцгой үе юм. Энэ үед нүүр будалт хийхдээ улирлын онцлогт тохируулан өөрчлөлт хийх нь арьсаа хамгаалж, гоо сайхныг илүү тодотгоход чухал үүрэгтэй.
1.Хөнгөн суурь крем сонгох хэрэгтэй. Зуны халуунд зузаан будалт амархан хайлж, арьсанд ачаалал өгдөг тул BB эсвэл CC крем илүү тохиромжтой.
2.Нарнаас хамгаалах тос заавал хэрэглэх хэрэгтэй. SPF өндөртэй бүтээгдэхүүн арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж, хөгшрөлтөөс сэргийлнэ.

3.Праймер ашиглах нь будалтыг удаан тогтоход тусалдаг. Ялангуяа тослог арьстай бол матт төрлийн праймер илүү үр дүнтэй.
4.Усны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Хөлс, чийгшлээс болж будалт урсахаас сэргийлэхийн тулд waterproof сормуусны будаг, eyeliner ашиглаарай.
5.Хуурай энгэсэгийг зөв хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Хэт их пудр нь арьсыг хуурай харагдуулдаг тул зөвхөн тослог хэсэгт нимгэн түрхэх нь тохиромжтой.
6.Тод, шинэлэг өнгө сонгох нь зуны улиралд илүү зохицдог. Жишээлбэл, ягаан, тоорын өнгө нь нүүрийг сэргэлэн харагдуулна.

7.Уруул чийгшүүлэгчтэй будаг хэрэглэх нь чухал. Нарны нөлөөгөөр уруул амархан хуурайшдаг тул чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонгоорой.
8.Setting spray ашиглах нь будалтыг тогтоон барина. Энэ нь халуунд ч будалт удаан хадгалагдахад тусална.
9.Нүүрээ байнга цэвэр байлгах хэрэгтэй. Хөлс, тос их ялгардаг тул өдөрт дор хаяж хоёр удаа нүүрээ угаах нь зүйтэй.
10.Минимал будалт хийхийг эрхэмлэх хэрэгтэй. Байгалийн төрхийг хадгалсан, хэт их давхаргагүй будалт зуны улиралд хамгийн тохиромжтой сонголт юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!