MINECRAFT тоглохдоо хэт шунаад хэрэггүй


YOLO.mn | YOLO.MN
2019-09-03

Залуу программист Markus Alexej Persson "Mojang Specifications" студийг байгуулснаар энэхүү MINECRAFT бүтээлээрээ тоглоомын ертөнцөд шуугиан тариад авсан юм. 
Бүхэл бүтэн амьдрах орчноо бүтээх боломж олгосон энэ тоглоом 2010 оны 11 сарын 17-ний байдлаар гэхэд л 600 мянган хувь борлогдсон бөгөөд 200 мянга гаруй бүртгэлтэй гишүүдтэй болсон байна. 
Энэхүү тоглоомын албан ёсны хаягаар 14,552,783 гишүүд бүртгүүлж, мөн 3,711,512 хүн уг тоглоомыг худалдаж авснаас харахад улам алдартай болж, олон олон хүнийг хамарч байгаа нь харагдаж байгаа биз.

Энэ тоглоомыг алдартай болоход хүргэж буй хамгийн том шалтгаан нь гэвэл яах аргагүй Multiplayer тоглолт юмаа. 
Юу хүссэнээ хийж болох блокон ертөнцөд та байгуулсан тосгондоо тариан талбай байгуулж, буудай, хулс, мод тарих боломжтой бөгөөд хот хооронд төмөр зам татаж, харин дээгүүр нь гүүр барьсан ч болно. Тэсрэх бөмбөг бүтээж түүгээрээ газар хөрсийг нүхлэн тэсэлж уурхай барих боломжтой. Мөн тэнгэрт тулсан өндөр өндөр байшин барилгуудыг барьж, харин газар доош асар гүнд уурхай суваг хонгилуудыг барих боломжтой. Хэрвээ хэтэрхий шуналдаа автаж, хэтэрхий гүнд ухвал өөдөөс тань халуун лав гарч ирэх болно. Хаана байгаагаа тооцоололгүй уурхайн гүнээс дээш ухвал далайн ёроолоос гарч ирж харин дээрээс тань тэнгисийн их усан орж ирж таныг ухсан хонгилтой чинь живүүлэх вий.

#Be_Quiz #Minecraft #Game #Technology