

Маш олон сарын хүлээлт, догдлолын дараа эцэст нь Nutella брэнд хамгийн анхныхаа төрлийг гаргасан нь газрын самартай Nutella билээ. Ийнхүү бидний хамгийн хайртай шоколадтай талхны түрхлэг бий болсон цагаасаа эхлээд 60 гаруй жилийн хугацаанд өөр ямар ч албан ёсны төрөлтэй байгаагүй тул газрын самартай төрөл гарсан нь түүхэнд бичигдэх явдал болж байгаа юм. Харамсалтай нь одоогоор бүтээгдэхүүнийг зөвхөн Хойд Америкаас л олох боломжтой бөгөөд тун удахгүй дэлхий даяар түгнэ гэдэгт итгэлтэй байгаарай.
Газрын самартай Nutella нь Nutella брэндийн онцлог шинж чанар болох зөөлөн, өтгөн какао, ойн самартай түрхлэгийг шарж болгосон газрын тосны баялаг амттай хослуулсан бөгөөд энэхүү аманд ороод л хайлам бүтэц болон арааны шүлс асгаруулам амт нь хэрэглэгчдийн санаанд нийцэх нь дамжиггүй. Энэхүү өдөр тутмын зууш болгон хэрэглэхэд тохиромжтой түрхлэг нь гулгамтгай бөгөөд хавчуургатай талханд хэрэглэхэд төгс тохирно.

Nutella-ийн эцэг компани болох Феррерогийн Хойд Америк дахь салбарын дэд ерөнхийлөгч Ноа Спзорн хэлэхдээ “Саяхан сансарт хөвж буй савтай Nutella-ийн бичлэг цахим орчинд тархахыг харсны дараа ямар ч зүйл боломжгүй санагдахаа больсон. Тиймээс манай брэндийн дараагийн алхам 60 жилийн дараах шинэ амтыг бүтээх байсан юм. Газрын самартай Nutella нь хэрэглэгчдийн хайрладаг тэр л зөөлөн, кремлэг байдлыг агуулсан бөгөөд үүнийг газрын самрын гайхалтай амттай хослуулсан. Манай хэрэглэгчид үүнийг олон жилийн турш хүлээж байсан. Бид ч хэрэглэгчдийнхээ хүсэлтийг хүлээж аван шинэ төрлийг гаргаад байна” гэжээ.

Шинэхэн бүтээгдэхүүн маань зөвхөн дэлгүүрийн лангуунуудаар хязгаарлагдахгүй. Nutella нь анхны газрын самартай Nutella поп-ап арга хэмжээг Нью-Йорк хотын Нохо дүүрэгт зөвхөн нэг амралтын өдрөөр буюу 5-р сарын 16–17-ны хооронд зохион байгуулах гэж байгаа юм байна.
Энэхүү үнэгүй, олон нийтэд нээлттэй поп-ап нь үдээс хойших зуушны цагийг хөгжилтэй болгох зорилгоор тоглоом, урамшуулал зэрэг олон үйл ажиллагаануудыг хамрах юм. Мэдээж тэмцээн, тоглоомуудад ялсан тэдгээр азтай хэрэглэгчдэд газрын самартай Nutella-тай холбоотой бэлэг, хувь хүнд зориулсан дурсгалын зүйлс, мөн хамгийн гол шагнал болох үнэгүй Nutella Peanut сэндвич болон дүрж идэх зуушнуудыг бэлэглэнэ.

Nutella-ийн тухай
Nutella нь анх 1964 онд бий болсон. Дэлхий даяар сая сая хүмүүсийн дуртай энэхүү түрхлэг нь өндөр чанартай орц найрлага, нарийн үйлдвэрлэлийн процессоор хийгддэг.
Өнөөдөр энэхүү алдарт самартай түрхлэг нь дэлхийн ойролцоогоор 160 улсад худалдаалагдаж байгаа бөгөөд зөвхөн түрхлэг хэлбэрээр бус, амттай зуушны төрөл болгон өргөжжээ. Үүнд “Нутелла Бисквит” (Nutella Biscuits), “Нутелла Би-Реди” (Nutella B-ready) болон “Нутелла энд Гоу” (Nutella & Go) зэрэг шоколадтай самартай кремээр дүүргэсэн зуушнууд орно.

Ferrero-ийн тухай
Ferrero нь 1946 онд Италийн Пьемонт мужийн жижиг хот болох Альба хотод үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр тус компани нь дэлхийн хамгийн том амттан, савласан хүнс үйлдвэрлэдэг компаниудын нэг бөгөөд 170 гаруй улсад худалдаалагддаг 35 гаруй алдарт брэндийг эзэмшдэг. Ферреро групп нь дэлхий даяарх хүмүүст аз жаргал бэлэглэж, “Нутелла (Nutella)”, “Киндер (Kinder)”, “Тик Так (Tic Tac)”, “Ферреро Роше (Ferrero Rocher)” зэрэг олон хүний хайртай амттан, зуушнуудаар дамжуулан баяр баяслыг түгээж байна.


Компани нь нийт 47,000 гаруй ажилтантай бөгөөд хүмүүсийн амьдралын онцгой мөчүүдийг хамтдаа тэмдэглэхэд туслах чин хүсэл, урам зоригтойгоор ажилладаг. Бид чанар, төгс гүйцэтгэл, уламжлал, мөн ажлын байр болон нийгэм, байгаль орчиндоо хариуцлагатай хандах зэрэг дүрмүүдийг үнэт зүйлээ болгон баримталдаг гэдгийг дуулгах нь зүйтэй.
Эх сурвалж: Ferrero
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!