5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ЗАХИДАЛ: Түүний дэргэд НАЙЗУУД ГЭХ ХҮМҮҮС байгааг яаж ойлгуулах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-11-09

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Яаж энэ охинд хажууд нь салшгүй хоёр найз байна гэж ойлгуулах уу?

Уг нь би түүнтэй илүү ойртож ярилцахыг хүсэж байна "үерхэх талаар бус".

Надад нэг эмэгтэй найз байдаг юм л даа. Тэр одоо 13 хүрнэ. Уг нь би түүнтэй илүү ойртож ярилцахыг хүсэж байна "үерхэх талаар бус". Анх хоёр жилийн өмнө танилцсан. Өөр нэг найз маань танилцуулсан юм. Тэр үедээ хэлдэг байсан үг нь өөрчлөгдсөн ч, заримдаа надад "Би огт найзгүй" гэж хэлэх тохиолдол гардаг. Заримдаа сэжиг бүхий нийтлэл оруулах тохиолдол бий. Жишээг зургаар илгээв.

Яаж энэ охинд хажууд нь салшгүй хоёр найз байна гэж ойлгуулах уу? НАДАД ТУСЛААЧ !!!!

ЗӨВЛӨГӨӨ: Жинхэнэ найз нөхөр гэж бие биедээ санаа тавьж бие биедээ эерэгээр нөлөөлөхийг хичээдэг хүмүүс юм.

Чи түүнийг өөрийнхөө сайн найз гэж итгэн түүний төлөө зовниж байхад тэр "надад найз байхгүй" гэх мэт хэлэх нь чамд таалагдахгүй байгаа нь ойлгомжтой.

Сайн байна уу, найздаа санаа тавьж тусламж хүртэл асууж байгаад нь баяртай байна. Жинхэнэ найз нөхөр гэж бие биедээ санаа тавьж бие биедээ эерэгээр нөлөөлөхийг хичээдэг хүмүүс юм. Тиймээс чи түүний жинхэнэ найз байна.

Чи түүнийг өөрийнхөө сайн найз гэж итгэн түүний төлөө зовниж байхад тэр "надад найз байхгүй" гэх мэт хэлэх нь чамд таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. Түүний хажууд сайн найз нь байна гэдгийг ойлгуулах хамгийн энгийн бас үр дүнтэй арга нь нэгд, зүгээр л түүнд хэлэх юм. "Би чамайг өөрийнхөө найз гэж боддог, би чамд хэзээд туслахад бэлэн байна" гэх мэтээр зүгээр л өөрт нь хэлэхэд хангалттай. Хоёрт, үйлдлээрээ харуулах. Чи ер нь найздаа зориулж яг юу хийж байсан бэ? Хэрвээ ямар нэг зүйл хийж байсан бол найз нь яагаад үүнийг ойлгохгүй байна вэ? Эсвэл чи арай хүндрүүлж хүлээж аваад байна уу? Ямар ч байсан түүнийг найзаа гэж боддогоо хэлээд түүнд зориулж үйлдэл хийхэд та хоёрын нөхөрлөл улам дотносох болно.

Гэхдээ нэг анхаарах зүйл нь түүнд өөрийн гэсэн орон зайг нь өгөхөө мартваа. Хүн бүрт хувийн орон зай хэрэгтэй байдаг, түүн рүү нь хэт халдаад байвал хүн зугтаагаад явчихдаг. Найздаа туслах гэж оролдох нь зөв ч ямар нэг шийдвэрийг хүн өөрөө л гаргадаг. Чиний тусламжийг хүлээж авах уу,үгүй юу, эсвэл бүр фэйсбүүк дээрээ юу постлох вэ гэдэг нь хүний хувийн асуудал юм шүү. Тиймээс бүү хэтрүүлээрэй. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,

Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Friendship #teen