

Олон жилийн турш шүтэн бишрэгчид BIGBANG-ийн G-Dragon-ыг BLACKPINK-ийн Jennie-тэй холбосоор ирсэн бөгөөд саяхан тэднийг холбоотой гэх цуурхал дахин газар авлаа.
2021 онд Солонгосын хэвлэл мэдээллийн Dispatch тэднийг хэд хэдэн удаа болзож байхыг олж харсан бөгөөд ойролцоогоор нэг жилийн турш үерхэж байсан гэж мэдээлж байв. Dispatch-ийн мэдээлснээр тэд ихэвчлэн Ханнам-донд байрлах G-Dragon-ы тансаг виллад нууцаар уулздаг байсан гэнэ.
Тухайн үед тэдний агентлаг YG Entertainment энэ харилцааг албан ёсоор батлаагүй ч энэ нь шүтэн бишрэгчдийг Jennie болон G-Dragon үнэхээр үерхэж байгаа гэж найдахыг нь зогсоосонгүй.
Дөрөвдүгээр сарын 14-нд Instagram хэрэглэгч @lim_benzema Coachella хөгжмийн фестиваль дээр Jennie болон G-Dragon-ы бичлэгийг нийтэлжээ. Тайлбарт нь “Jendragon at @coachella

Интэрнэт хэрэглэгчид G-Dragon-ы Instagram хаяг @xxxibgdrgn уг бичлэгийг “like” дарсныг анзаарчээ. Зарим нь үүнийг “Jendragon” үнэхээр бодит гэдгийн “баталгаа” гэж үзэж байна.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!