Jennie саяхан ELLE Korea сэтгүүлийн зураг авалтад оролцжээ. Зураг авалтын дараах ярилцлагын үеэр Jennie өдөр тутмын амьдралын хэв маяг, Blackpink-ын гишүүд, өөрийн “Like Jennie” дуу зэрэг олон зүйлсийг хуваалцсан байна.
Тэрээр, “Надад хамгийн их таалагддаг үе гэвэл гэртээ тухтай хувцсаа өмсөөд, нойроо нөхөж удаан унтчихаад, цонхоо онгойлгон тэнгэр лүү харах мөч байх. Энгийн зүйл ч гэсэн тэр нам гүн байдал, дулаан мэдрэмж надад маш их таалагддаг” хэмээн ярьжээ.
Одоогоор Blackpink хамтлаг “Jump” гэх шинэхэн уран бүтээлээ цацаж, аялан тоглолтоо эхлүүлсэн байгаа билээ. ELLE Korea сэтгүүлээс түүнийг ганцаараа уран бүтээлээ хийж байсан цаг хугацаа нь дахин шинийг эхлүүлэх эрч хүч болж чадсан талаар асуухад,
Jennie, “Би бие даасан “Ruby” цомгоо бэлдэж байх үедээ маш их зүйл сурч, мэдсэн. Бэрхшээлтэй нүүр тулж, алдаа оноо дунд урагшилж явсаар эцэст нь жаахан ч гэсэн хүчирхэг болсон гэдгээ ойлгосон. Бусад гишүүд маань ч гэсэн өөр өөрсдийн замналаар яваад буцаж ирсэн болохоор бид бие биеэ илүү гүн ойлгодог болсон. Ингэснээр илүү уян хатан, төлөвшсөн баг болж чадсан. Дараагийн уран бүтээлүүд маань бидний хувьд онцгой мэдрэмжтэй байх болов уу гэж бодож байна” гэв.
Мөн “Like Jennie” дууных нь талаар асуухад, “Like Jennie дууны Jennie гэдэг нэр зүгээр л бэлгэдэл. Энэ дуугаар дамжуулж хүмүүс өөрсдийгөө хайрлаж, өөрийнхөөрөө гэрэлтэх боломжтойг хэлэхийг хүссэн. Дуун дотор Jennie гэдэг нэр орсон нь зүгээр л миний нэр учраас тэр. Уг дууг хэн ч дуулж болно, өөрийн нэрийг ч хэрэглэж болно. Ингэснээр өөртөө итгэх итгэл төрнө гэж найдаж байна” хэмээн хэлжээ.
Jennie “Like Jennie” дуугаа энэ оны гуравдугаар сарын 17-нд олны хүртээл болгожээ. Цацсан даруйд дэлхий дахинаа алдаршиж, цахим орчинд тренд болсоор байна. Одоо youtube хуудаснаа 153 сая хандалтыг аваад байна.
Эх сурвалж: Soompi, ELLE Korea
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!