

Жүжигчин Мүн Чэ Вон зургадугаар сард хуримаа хийх аж. Түүний сүйт залуу нь олны танил биш хүн бөгөөд тэд нэлээд удаан хугацаанд үерхсэний дараа гэрлэхээр болжээ. Хуримыг зөвхөн гэр бүл, ойрын төрөл төрөгсдийн хүрээнд хувийн байдлаар хийнэ хэмээн түүний агентлагаас мэдэгдлээ.
Тэрээр 2025 оны тавдугаар сард SNL Korea 7 нэвтрүүлэгт оролцохдоо “Байхгүй гэж хэлж чадахгүй” хэмээн хэлж, хүнтэй үерхэж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм.
Өнөөдөр тэрээр сошиал хуудастаа гараар бичсэн захидлаа нийтэлж, баярт мэдээгээ дуулгасан юм.

“Сайн байна уу. Би ирэх зургадугаар сард гэрлэх гэж байна.
Дебют хийсэн цагаас хойш намайг дэмжиж ирсэн хүмүүст энэ мэдээг өөрийн биеэр хүргэмээр байлаа. Гэр бүл зохиож, түүнийгээ бүтээж, халамжлах тухай бодохоор бага зэрэг сандарч бас догдолж байна. Цаашид илүү өргөн хүрээнд, олон талт уран бүтээлээрээ та бүхэнтэйгээ уулзах төлөвлөгөөтэй байгаа.
Та бүхэнд инээд баяслаар дүүрэн олон аз жаргалтай өдрүүд тохиох болтугай. Энэ дулаахан хаврын өдөр аз жаргалаар бялхах болтугай. Баярлалаа” гэжээ.
"Mackerel Run" драмд 2007 онд дебютээ хийснээс хойш Мүн Чэ Вон нь "Flower of Evil", "Goodbye Mr. Black", "The Innocent Man", "Good Doctor", "Moon of the Day" зэрэг олон бүтээлд тоглож, чадварлаг жүжиглэлтээрээ хайрлагдсан билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!