"Kascap 2026" хөтөлбөр материал хүлээн авч эхэллээ


Т.Онон | YOLO.MN
2026-04-14

Konrad-Adenauer-Stiftung Mongolei-с Зориг сантай хамтран хэрэгжүүлдэг KASCAP хөтөлбөрийн энэ жилийн хөтөлбөр материал хүлээн авч эхэллээ.

KASCAP хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй залуусын манлайллыг дэмжих, тэдний нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, дуу хоолойгоо хүргэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар хүний эрх, тэгш хүртээмж, тэгш боломжийг хангах зорилготой.

Хөтөлбөрт хамрагдсанаар та:

  • Хөтөлбөрт хамрагдсанаар нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх боломж, арга замуудыг судална
  • Улс төр, нийгэм, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлнэ
  • Хувь хүний хөгжил, сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн чиглэлээр сургалтад хамрагдана
  • Мэргэжлийн зөвлөгөө, чиглүүлгийн дор бичил төсөл боловсруулна

Хэн хамрагдах вэ:

  • 35 хүртэлх настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  • Улаанбаатар хот болон 21 аймгаас оролцох боломжтой

Хөтөлбөр хаана хэрэгжих вэ:

  • Улаанбаатар хотын ойролцоох амралт, сувиллын газар
  • 2026.06.15-20-ны өдрүүдэд 6 өдрийн турш үргэлжилнэ.

 

#Kascap 2026