Каннын кино наадамд хэт задгай хувцаслалтыг хориглолоо


Б.Нямдарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

2025 оны Каннын кино наадмын зохион байгуулах комисс улаан хивсний ёслолын дүрэмдээ нэгэн өөрчлөлтийг оруулжээ.  Тодруулбал, Францын алдарт Каннын кино наадмын улаан хивсний ёслолд зочдыг бараг “нүцгэн” болон хэт задгай хувцаслаж ирэхийг хориглолоо.

Энэхүү хориг нь олон жилийн уламжлал, нарийн дүрэм журамтай холбоотой  юм. Зохион байгуулагчид "ёс суртахууны үүднээс улаан хивсэн дээр болон наадмын аль ч хэсэгт нүцгэн байдалтай байхыг хориглоно" гэж мэдэгдэв.

Энэхүү шийдвэр нь сүүлийн жилүүдэд "нүцгэн даашинз" улаан хивсний загварын нэгэн хэвшмэл чиг хандлага болсонтой холбоотой. Жишээ нь өнгөрсөн жил супермодель Белла Хадид Saint Laurent брэндийн хэт ил задгай даашинз өмссөн бол өмнөх жилүүдэд Изабель Юппер, Наоми Кэмпбелл, Кендал Женнер зэрэг одод ижил төрлийн задгай хувцсаар гоёцгоосон юм.

Гэхдээ зарим нь энэхүү шийдвэрийг дэмжсэнгүй. Тухайлбал жүжигчин Роуз МакГоун, ийм төрлийн хувцаслалт нь эмэгтэй хүний хүчирхэг байдлыг илэрхийлдэг гээд энэ хориг нь хоёр нүүртэй хандлагын жишээ хэмээн шүүмжилсэн. Учир нь тэр "Улаан хивсэн дээр ил гаргахыг хориглоно, гэтэл дотогш ороход дэлгэцэн дээр нүцгэн дүр зураг ил харагдана" хэмээжээ. Мөн 10 жилийн өмнө буюу 2015 онд эмэгтэйчүүдийг намхан өсгийтэй гуталтай гэх шалтгаанаар оруулахгүй байсныг нь шүүмжлэв.

Эх сурвалж: BBC

#Каннын кино наадам