KATSEYE хамтлаг анх удаагаа Coachella-ын тайзнаа


Д.Дөлгөөн | YOLO.MN
УРЖИГДАР

Дэлхийн хэмжээний охидын хамтлаг болоод буй KATSEYE хамтлаг анх удаагаа Coachella наадамд оролцлоо. HYBE болон Geffen Records-ийн хамтарсан “The Debut: Dream Academy” төслөөс төрөн гарсан энэхүү дэлхийн хэмжээний охидын хамтлаг Coachella 2026 наадмын Sahara тайзнаа гарчээ. Тэд сүүлийн нэг жилийн дотор олон улсын томоохон фестивалиудад нэлээдгүй их оролцож байна.

Тоглолтын үеэр гишүүн Лара Раж "Хамтлаг болсон цагаасаа хойш Coachella бидний нэг номерын мөрөөдөл байсан." хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Гэвч HYBE энтертайнментын дор зургаан гишүүнтэй байгуулагдсан тус хамтлагийн аялан тоглолт гишүүн Манон Баннерманы түр завсарлагаас үүдэн дутуу бүрэлдэхүүнтэй үргэлжилж байна. Гэсэн хэдий ч KATSEYE тавуулаа Coachella-гийн тайзыг амжилттай эзэгнэсэн юм. Ингээд тэдний эхний долоо хоногийн тоглолтын онцлох болон дутагдалтай талуудыг тоймлон хүргэе.

Манон тоглолтод оролцсонгүй.

Lollapalooza-гийн адил Манон Coachella-гийн тайзнаа харагдсангүй. HYBE-аас мэдээлснээр Швейцарь гишүүн Манон одоогоор завсарлагатай хэвээр байгаа байна. Гишүүд дуунуудынхаа завсар түүний талаар дурдаагүй ч "Coachella бол бидний мөрөөдөл байсан" гэж ярих болон "My Way" дуугаа дуулах үед түүний орон зай фэнүүдэд дутагдаж байснаа хуваалцжээ.

PINKY UP дуугаар эхлэв.

Германы DJ Марлон Хоффштадтын эрч хүчтэй тоглолтын дараа KATSEYE шинэ сингл болох "PINKY UP"-аар тоглолтоо нээсэн нь тун оновчтой шийдвэр байв. Da Hool-ын "Meet Her at the Loveparade" аяыг ашигласан хэмнэлтэй энэ дуу үзэгчдийг тоглолтын төгсгөл хүртэл хөдөлгөөнтэй байлгах уур амьсгалыг бүрдүүлж чадлаа.

Софиа Филиппин улсдаа хүндэтгэл үзүүллээ.

Филиппин гишүүн Софиа Лафортеза тайзнаас Филиппин улсын далбааг барьсан үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлсэн нь бахархмаар агшин байв. Тэрээр "Сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байна, маш үзэсгэлэнтэй харагдаж байна." хэмээн нулимс дуслуулсан юм. Энэ нь Филиппинчүүд хаана ч нэгнээ дэмждэг гэдгийг харуулж байлаа.

GNARLY дуугаар тоглолтоо төгсгөв.

GNARLY дууг амьдаар сонсож, үзэхэд хамаагүй илүү сонсголонтой болохыг тэд харууллаа. Энэхүү дуу нь тэдний хамгийн дурсамжтай бүтээл бөгөөд тоглолтыг хаахад их тохиромжтой сонголт байв. Охидын эрч хүч тоглолтын турш сулраагүй ба энэхүү дуун дээр тэд жинхэнэ ур чадвараа гаргаж чаджээ.

Эх сурвалж: desert sun

#KATSEYE #Coachella