Танин мэдэхүй, шинжлэх ухаан сонирхогчдын дагавал зохих зургаан ФЭЙСБҮҮК ХУУДАС


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2021-04-20

Бидний амьдардаг ертөнц, түүний нууцлаг шинж чанарыг хүн төрөлхтөн ухаант хүн буюу Хомо сапиенс болсон цагаасаа эхлэн ихэд сонирхон судалж ирсээр олон төрлийн шинжлэх ухааны салбарууд үүсэж хөгжсөн билээ. Энэ нийтлэлээр та бүхэнд монгол хэл дээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэдэг онцгой зургаан Фэйсбүүк хуудсыг холбогдох мэдээлэлтэй нь хүргэе.

Эдгээр хуудсууд олон нийтэд шинжлэх ухаан хэчнээн гайхамшигтайг таниулахаас эхлээд ертөнцийн бодит шинж, нууцлаг шалтгаан, сүүлийн үеийн бодит хэрэг явдал, алдарт эрдэмтэн судлаач нарын мэдээллийг хүртэл тогтмол хүргэдэг. Мэдээж илүү хязгааргүй мэдээллийн “далай”-д даян дэлхийн хэл болох англи хэлээр сэлж болох ч эх хэлээрээ мэдээлэл авна гэдэг юутай ч зүйрлэшгүй дотно билээ. Ингээд Монголд идэвхтэй ажилладаг цахим хуудсуудтай танилцъя.

/Жич: Нэрэн дээр нь дарахад албан ёсны хуудас руу нь үсэрнэ./

1. БҮДЭГ ЦЭНХЭР ЦЭГ (PALE BLUE TSEG)

Facebook: Бүдэг цэнхэр цэг

Instagram: @palebluetseg

Админ: Ц. Цэдэв-Очир

Үүссэн: 2018 оны хоёрдугаар сарын 10

Дагагчид: 13,500 орчим

Онцгой: Голдуу сансар огторгуй, гараг судлалын чиглэлийн эрдэмтэд, тэдний шилдэг онол, ололтыг баталгаат эх сурвалжаас орчуулан товч бөгөөд хүртээмжтэй хүргэдэг. Бага зэргийн марзан нийтлэлүүдээс олон сонин содон зүйл мэдэж авах боломжтой. Мөн “Молекулууд” нэр бүхий Фэйсбүүк бүлгэмийг ажиллуулдаг. 

2. ГЭЖ ЮУ ВЭ? (GEJ YU VE?)

Facebook: Gej Yu Ve?

Instagram: @gejyuve

Youtube: Gej Yu Ve?

Админ: н. Доржпалам

Үүссэн: 2019 оны арванхоёрдугаар сарын 9

Дагагчид: 14,100 орчим

Онцгой: “Тань, мэд, шинжил, ухаар...” гэсэн тайлбартай, олон салбарын сонин хачин, танин мэдэхүйн мэдээллийг тогтмол хүргэдэг. Мөн Discord хүрээлэлд олон нийттэй тун идэвхтэй харилцан мэдээлэл солилцдог. 

3. КВАНТ МОНГОЛ ПОДКАСТ (QUANTUM MONGOLIA PODCAST)

Facebook: Quantum Mongolia Podcast

Mplus: Quantum Mongolia

Youtube: Quantum Mongolia

Админ: Б. Билгүүн

Үүссэн: 2018 оны арванхоёрдугаар сарын 20

Дагагчид: 6,500 орчим

Онцгой: “Шинжлэх ухаан танин мэдэхүйд дурлагч хэн бүхэнд” гэсэн тайлбартай, олон салбарын сонин хачин, танин мэдэхүйн мэдээллийг подкаст хэлбэрээр хүргэдэг бөгөөд Discord хүрээлэлтэй. Мөн подкастуудаа YouTube сувагтаа тогтмол байршуулдаг.

4. БОФАКТ (BOFAKT)

Facebook: Бофакт.

Блог: Бофакт.

Админ: С. Тамираа

Үүссэн: 2019 оны арваннэгдүгээр сарын 12

Дагагчид: 48,200 орчим

Онцгой: 2000-аад нийтлэлийг уншигчдадаа хүргээд буй танин мэдэхүйн блог. Бофакт гэх нэрийн Б.О. нь Бодлын Огторгуй гэсэн үгийн товчлол гэнэ. Тун сонин, хачин баримтуудыг маш товчоор 1:1 хэмжээт өнгөт зурагтайгаар хүлээн авах боломжтой.

5. ТАТАЛЦАЛ (TATALTSAL)

Facebook: Таталцал

Блог: Төмөрийн тэмдэглэл

Админ: Ц. Гантөмөр

Үүссэн: 2016 арванхоёрдугаар сарын 22

Дагагчид: 6,700 орчим

Онцгой: Голдуу математик, мэдээлэл зүй, физикийн чиглэлийн эрдэмтэд, тэдний шилдэг онол, ололтын тухай мэдээллийг тун энгийн бөгөөд товчоор хүргэдэг. Онц сонирхолтой сэдвийн нийтлэлүүдээс олон шинэ зүйл мэдэж авах боломжтой.

6. АЛИА ШИНЖЛЭХ УХААН (ALIA SCIENCE)

Facebook: Алиа шинжлэх ухаан

Instagram: @alia.science 

Админ: Ж. Од-Эрдэм

Үүссэн: 2018 оны арванхоёрдугаар сарын 8

Дагагчид: 24,000 орчим

Онцгой: Өдөр бүр +8 бүсийн цагаар 15:00 цагт шинжлэх ухааны олон талын салбарын мэдээллийг хөгжилтэй, алиа талаас нь meme хэлбэрээр хүргэдэг. 

#Сонин хачин #Шинжлэх ухаан #Цахим хуудас #Чөлөөт цаг