

1986 он, McDonald's Ром хотын Spanish Steps орчимд ресторан нээхээр төлөвлөсөн үе. Италийн хоолны зохиолч Carlo Petrini түргэн хоолыг шууд эсэргүүцэхийн оронд эерэг зүйл эхлүүлсэн нь "Slow Food" хөдөлгөөн юм. Энэ нь “Хооллох нь үр ашиг биш, таашаал байх ёстой” гэсэн санаанд төвлөрчээ.
Тэндээс удаан хот, удаан аялал, удаан загвар, удаан хүмүүжил үүссэн. Харин 2004 онд сэтгүүлч Carl Honoré “In Praise of Slowness” номоо бичиж, хурд шүтэх соёлын эсрэг дэлхий нийтийн хөдөлгөөнийг тодорхойлжээ.
Тэр нэг чухал ялгааг онцолсон юм: "удаан амьдрах" гэдэг нь бүхнийг удаан хийх биш харин зөв хурдаар хийх, заримдаа хурдан, заримдаа удаан, хамгийн гол нь үүнийг ухамсартай сонгох тухай аж.
Ковидын үеэс олон сая хүний өдөр тутмын хэвшил нурж, “миний ингэтлээ яарч байсан зүйлсээс аль нь үнэхээр чухал байсан юм бэ?” гэж асуухад хүргэсэн билээ.
ЯАГААД ОДОО ХҮМҮҮСТ ИЛҮҮ ХҮЧТЭЙ НИЙЦЭЖ БАЙНА ВЭ

1. Burnout бол хувь хүний асуудал биш, системийн асуудал
Асуудал нь хүмүүс цагийн менежмент муу хийж байгаадаа биш харин тэдэнд тавигдаж буй шаардлага (ажил, технологи, нийгмийн хүлээлт) аль хэдийн хэрээс хэтэрсэн. “Slow living” нь илүү сайн зохицуул гэж хэлэхгүй харин хэт ачаалалтай байх нь зөв үү гэж бодохыг санал болгодог.
2. Дижитал хэт ачаалал дээд цэгтээ хүрч байна
Дундаж хүн өдөрт 7+ цаг дэлгэцтэй харьцдаг. Үүний улмаас анхаарал асар их сарнидаг. “Slow” хандлага нь нэг ажилд төвлөрөх, одоо үед байх, технологийг ухамсартай ашиглахыг санал болгодог.
3. Хэт их хэрэглээнээс татгалзаж эхэлсэн
Илүү их зүйл = илүү их аз жаргал биш гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна. Шинэ утас авахад эхэндээ маш их баярлана. Хэдхэн долоо хоногийн дараа дасчихна, хэвийн санагдана. Дараа нь дахин шинийг хүснэ.
4. Сэтгэлзүйн эрүүл мэндийн мэдлэг нэмэгдсэн
Хүмүүс өөрсдийг нь юу ядрааж байгааг илүү сайн ойлгодог болсон. Ихэнхдээ хариулт нь: хурд. Байнгын шилжилт. Хэзээ ч дуусдаггүй мэдрэмж.
5. Утга учрын эрэл
Бүтээмжийн соёл бүхнийг шийдэхгүй. Та бүхнийг оновчлоод ч хоосон мэдрэмжтэй байж болно. Харин удаан амьдрал өдөр тутмын үйлдлийг утга учиртай болгодог.
“SLOW LIVING” ГЭЖ ЮУ ВЭ

Үүнийг зөвхөн чинээлэг хүмүүст зориулагдсан зүйл гэсэн шүүмжлэл байдаг. Энэ нь зарим талаар үнэн ч үндсэн санаа нь цаг, анхаарлаа ухамсартай зарцуулах нь орлогоос хамаарахгүй.
“Slow living” бол залхуурал биш бөгөөд амбицийн эсрэг ч биш. Та албан тушаал ахиж, бизнес хийж, амжилт гаргаж болно, гэхдээ өөрийгөө эвдэхгүй хурдаар шүү дээ.
“Slow living” бол гадаад төрх буюу инстаграм дахь “гоё” зураг биш. Энэ бол дадал. Замын түгжрэлд утас руугаа гарахгүй байх, харилцан ярианд чимээгүй байж болох мөч гэх мэт энгийн зүйлс.
Энэ шинэ зүйл биш. Буддизм, сэтгэл судлал бүгд ижил зүйлийг хэлдэг: анхаарал чухал. Зорилго нь удаан амьдрал биш, харин амьдралдаа үнэхээр “байх” тухай юм.
ЖИЖИГ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!