Jin болон Shin Se-kyung хоёр болзож байгаа цуурхал гарав


Т.Онон | YOLO.MN
2026-04-07

Саяхан солонгосын онлайн форум дээр Жин болон Шин Се Кён хоёрын болзож байгаа гэх цуурхлын талаар бичсэн пост бараг 70,000 хандалт авчээ.

Тэр постод хэд хэдэн зураг хуваалцаж, үүнийг “болзож байгаагийн нотолгоо” гэж тайлбарласан байна. Эхний зураг дээр жүжигчин бүсгүй Жиний тоглолтод ирсэн нь харагджээ.

Мөн тэд ижил загварын хүрэм өмссөн, бас хамтлагийн шинэ “Swim” мерч авсан гэх мэт ижил зүйлс анзаарагдсан байна.

Шин Се Кён нь Жиний “Don’t Say You Love Me” дууны клипэнд гол дүрд тоглож байсан юм.

Жимин болон Жонгүгийн өмнөх болзооны цуурхлаас ялгаатай нь, интернэт хэрэглэгчид Шин Се Кёныг “өөр түвшний хүн” гэж үзэж байгаа нь сонирхол татаж байгаа юм.

Сэтгэгдлүүдээс:

  • Тэд лавтай болзож байгаа.
  • Winter-ээс бол илт өөр түвшин.
  • Жиний шүтэн бишрэгчид аль хэдийн үүнийг мэдэрч, өөр хүмүүстэй холбохоо болихыг анхааруулж байсан.
  • Тэр Song Da-eun шиг их үзэн ядалт авахгүй, яагаад гэвэл өөр түвшний хүн болохоор.

 

#Jin #Shin Se-kyung