“Харри Поттер” цувралын трэйлерыг 48 цагийн дотор 277 сая гаруй хүн үзжээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

 

 

“Харри Поттер” цувралын трэйлер цацагдсанаасаа хойш ердөө 48 цагийн дотор 277 сая гаруй үзэлт авч HBO-ийн түүхэн дэх хамгийн их үзэлт авсан трэйлер болж рекорд тогтоолоо.

2026 оны 1-р сард гарсан “Euphoria” цувралын 3-р улирлын трэйлер эхний 48 цагт ойролцоогоор 100 сая үзэлт авч, тухайн үедээ HBO Max-ийн хамгийн өндөр үзэлттэй трэйлер болж байсан билээ. Харин Харри Поттер цувралын трэйлэр тус амжилтыг эвдэж байна.

Шинэ цувралын трэйлерт гол дүрүүдийг бүтээсэн шинэ жүжигчид анх удаа олны өмнө гарч байна. Үүнд:

  • Dominic McLaughlin: Harry Potter
  • Arabella Stanton: Hermione Granger
  • Alastair Stout: Ron Weasley

Трэйлерт Харри: “Би эцэг эхийнхээ талаар үргэлж мэдэхийг хүсдэг байсан” гэж хэлэхэд, Хагрид: “Тэд бол миний мэдэх хамгийн эелдэг, зоригтой хүмүүс байсан. Зөв зүйлийн төлөө зогсдог хүмүүс” хэмээн хариулдаг нь сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг болжээ.

Шинэ цувралын албан ёсны товч агуулга:

Харри Поттер өөрийгөө энгийн хүү гэж бодон өссөн ч 11 насных нь төрсөн өдөр ирсэн нэгэн захидал бүхнийг өөрчилнө. Тэрээр Хогвартсын Шидэт урлаг, шидийн сургуульд элсэн орсноор ид шид, нөхөрлөл, адал явдлаар дүүрэн шинэ ертөнцөд хөл тавина. Гэвч энэ ертөнц түүнд зөвхөн гайхамшгийг бус, өнгөрсөн үеийнх нь аюултай дайсантай нүүр тулах сорилтыг авчирна.

Мөн тус цувралд доорх жүжигчид гол дүрийг бүтээж байгаа байна.

  • John Lithgow: Albus Dumbledore
  • Janet McTeer: Minerva McGonagall
  • Paapa Essiedu: Severus Snape
  • Rory Wilmot: Neville Longbottom
  • Lox Pratt: Draco Malfoy зэрэг жүжигчид тоглож байна.

Цувралыг Francesca Gardiner бичиж, гүйцэтгэх продюсероор ажиллаж байгаа бол Mark Mylod найруулж, мөн продюсероор оролцож байна. Харин төслийг Brontë Film and TV болон Warner Bros хамтран бүтээж байна.

Эх сурвалж: The Wrap

#Харри Поттер #Harry Potter