BTS-ийн “ARIRANG” цомог гурав хоногт 4 саяас дээш хувь борлогдож рекорд тогтоолоо


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

BTS хамтлаг гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Hanteo Chart-ын долоо хоногийн чартыг тэргүүллээ. Тэд ердөө гурван хоногийн дотор 4 саяас дээш хувь борлуулж, K-pop түүхэнд шинэ рекорд тогтоосон байна.

Долоо хоногийн чарт дээр BTS нэгдүгээр байранд орж, цомог болон дижитал борлуулалтаараа өндөр үзүүлэлт авч, 23,226.79 оноо цуглуулсан байна. IVE хамтлаг 10,587.83 оноотой хоёрдугаар байрт, харин Choi Yena 9,960.42 оноотой гуравдугаар байрт оржээ.

#BTS