

SpaceX компани гар утсанд зориулсан хиймэл дагуулын сүлжээ болох Starlink mobile үйлчилгээний хүрээг хэдэн зуун сая төхөөрөмжид хүргэх зорилготой байгаагаа мэдэгдлээ. Starlink Mobile нэвтэрснээр гар утасны сүлжээ зөвхөн антеннтай бүсэд хязгаарлагдахгүй, хиймэл дагуулаар дамжин дэлхийн хаана ч ашиглах боломж бүрдэнэ.
Монгол улс шиг том нутагтай, хүн ам сийрэг улсуудад энэ шинэчлэл маш том давуу тал юм. Учир нь уул, цөл, хөдөө зэрэг алслагадсан сүлжээ хүрдэггүй бүсүүдэд ч хүмүүс холбоотой байх, яаралтай нөхцөлд тусламж дуудах, мэдээллийг тэгш авах боломж нэмэгдэх юм.
Одоогийн эхний үеийн систем нь 650 хиймэл дагуултай байгаа бөгөөд 16 сая гаруй хэрэглэгчийг холбоод байгаа байна. Идэвхтэй хэрэглэгчийн тоо нь АНУ-ын T-Mobile, Канадын Rogers, Японы KDDI зэргээр дамжуулан нийт хэрэглэгчдийн 10 саяд хүржээ. Энэ тоо 2026 оны эцэс гэхэд 25 сая давна гэж тооцоологдсон байна.
Компанийн мэдэгдлээр “Direct to Cell” нэртэй гар утас болон хиймэл дагуул холбогдсон үйлчилгээг албан ёсоор “Starlink Mobile” болгон дахин нэрлэжээ. SpaceX-ийн инженерчлэлийн дэд ерөнхийлөгч Майкл Никколлс X хуудсандаа “Хоёрдугаар үеийн Starlink Mobile систем үнэхээр гайхалтай байх болно. Дэлхий даяар ямар нэгэн саад бэрхшээлгүй хэдэн зуун сая гар утсанд тус холболт хүрнэ.” хэмээн бичжээ.

Хиймэл дагуул ашиглах нь үүрэн цамхагуудаас ялгаатай учир Starlink Mobile нь газарзүйн байршлаар дэлхийн хамгийн том 4G сүлжээ болж үүрэн сүлжээ хүрдэггүй бүс нутгуудад ч хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх боломжийг олгоно гэж тэр тайлбарласан байна.
Хоёрдугаар үеийн хиймэл дагуулын систем
SpaceX компани Starlink Mobile-ийг хоёрдугаар үеийн хиймэл дагуулын сүлжээгээр өргөтгөн хэдэн зуун сая, магадгүй түүнээс ч олон төхөөрөмжид үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн хоёрдугаар үеийн хиймэл дагуулуудын эхний багцыг 2027 оны дунд үеэс эхлэн SpaceX-ийн шинэ Starship пуужингаар хөөргөнө.
Starship ашигласнаар нэг удаагийн хөөргөлтөөр 50-аас дээш хиймэл дагуул хөөргөх боломжтой болно. Тэдний гол зорилго нь зургаан сарын дотор дэлхий даяар тасралтгүй хамрах чадвартай сүлжээг бүрдүүлэх юм. Үүнд ойролцоогоор 1,200 хиймэл дагуул шаардлагатай байна. Цаашид уг сүлжээг 15,000 хүртэл хиймэл дагуул болгон өргөжүүлэх боломжтойг SpaceX-ийн зохицуулалтын баримт бичигт дурдсан байна.
Үүрэн операторуудтай хамтран ажиллах стратеги
SpaceX-ийн хиймэл дагуултай холбогдсон гар утасны холболтын төсөл нь үүрэн холбооны операторуудтай өрсөлдөх боломжийг хүртэл авч үзэхэд хүргэжээ. Гэвч SpaceX компани хамтын ажиллагаанд илүү анхаарч байгаагаа илэрхийлжээ.
Хурд болон бусад технологийн сайжруулалт
SpaceX нь нэг хэрэглэгчид 150Mbps хүртэл хурд хүргэх зорилт тавьжээ.
Хоёрдугаар үеийн хиймэл дагуулуудын антен нь:
Одоогийн Starlink Mobile үйлчилгээ нь видео дуудлага, мессеж, зарим аппликейшнийг дэмждэг ч хурд нь ойролцоогоор 4Mbps орчим байгаа бөгөөд хязгаарлагдмал хэвээр байгаад тооцогдож байна.
Эх сурвалж: PCMag
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!