Labubu уран сайхны киног бүтээнэ


Б.Нямдарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Labubu-ийн бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээхээр болжээ.

Энэхүү төсөл нь Pop Mart болон Sony Pictures хамтран бүтээх бөгөөд одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээллүүд тодорхой болоогүй байна. Шинэ кино гарах болсон талаарх мэдээллийг Labubu-гийн 10 жилийн ойг тохиолдуулан Парис хотноо болсон үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор зарласан байна.

Найруулагчаар "Paddington" болон "Wonka" кинонуудаараа алдаршсан Пол Кинг (Paul King) найруулж, продюсерээр ажиллахаар болжээ. Зохиолч нь Тони-гийн шагналт, "Dear Evan Hansen" болон "Tick, Tick... Boom!" киноны зохиолч Стивен Левенсон (Steven Levenson) Пол Кингтэй хамтран кино зохиолыг бичих гэнэ. 

Кино нь бодит зураг авалт болон компьютер график хослуулсан хэлбэрээр хийгдэх юм. Гэхдээ нээлт хийх тодорхой хугацааг зарлаагүй байна.

Labubu-г анх бүтээсэн зураач Касинг Лунг (Kasing Lung) уг киноны ерөнхий продюсерээр ажиллах юм байна. 

Эх сурвалж: BBC

#Labubu