Хорвоогийн ОЛОН ӨНГӨ нэг дор цуглалаа


Сондор | YOLO.MN
2017-05-13

Олон улсын хэл, соёлын Их наадам өчигдөр Сүхбаатарын талбай дээр эхний өдрөө амжилттай боллоо.

Нийслэлийн аялал жуулчлал, соёлын бодлогын хөтөлбөрийн хүрээнд бүрэлдэхүүндээ Улаанбаатар Элит Олон Улсын дунд сургууль болон Эмпати сургуулиудыг багтаасан Эмпати Ертөнц компаниас “Colours of the World 2017” олон улсын хэл, соёлын наадмыг гурав дахь жилдээ зохиож буй нь энэ аж.

Тус наадмын хүрээнд Сүхбаатарын талбайд орон орны танилцуулга бүхий үзэсгэлэн нээгджээ. Тухайн улсын үндэсний хувцсыг өмссөн охид хөвгүүд үндэсний хоол бэлтгэж сонирхсон хүмүүст амсуулж байлаа.

Мөн тэд тухайн орны онцлог зүйлсийг нь сонирхсон хүүхэд бүрт танилцуулж мэдлэг олгон, зочидтой халуун дотно яриа өрнүүлж харагдана лээ. Үүнээс гадна орон орны гал тогооны хоолыг эндээс амсах боломжтой юм. Тиймээс энд хорвоогийн олон өнгө нэг дор цугласан мэт байлаа.

Энэхүү өдөрлөгийн үеэр Улаанбаатар Элит сургуулийн авьяаслаг сурагчид дуулж бүжиглэн хурсан олны нүдийг баясгаж, сонорыг мялаалаа.

Сонирхуулахад тус наадам өнөөдөр ч гэсэн үргэлжлэх учир өчигдөр очиж амжаагүй хүүхэд залуус өнөөдөр 11:00-18:00 цагийн хооронд зочилж болох нь ээ.

Олон улсын хэл, соёлын Их наадмаас хийсэн фото болон видео сурвалжлагыг хүлээн авна уу wink






















































#world #teenagers #freetime #UlaanbaatarElite #Emphaty #School #Festival