"Аутизмыг ойлгоё" илтгэлийн тэмцээнийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Дэлхий дахинаа жил бүрийн 04 дүгээр сарын 02-ны өдрийг Аутизмыг таниулах өдөр болгон тэмдэглэдэгтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн суралцагчдын дунд "Аутизмыг ойлгоё" сэдэвт илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж байна.

Аутизмын хүрээний эмгэгийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, аутизмтай хүмүүсийг нийгэмд ойлгон хүлээн зөвшөөрөх эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой уг тэмцээнийг Боловсролын ерөнхий газар, "Тэмүүлэл аутизм НҮТББ" хамтран зохион байгуулж байна.

ХАМРАХ ХҮРЭЭ: 

  • Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчид 

СЭДЭВ: 

  • Аутизмын талаарх цаг үеийн хандлага 
  • Аутизмтай хүүхдийн тэгш хамруулах боловсрол ба хүртээмж 
  • Аутизмтай хүүхдийн үе тэнгийн харилцаа ба тэдний дэмжлэг 
  • ЕБС-д аутизмтай хүүхдэд тулгарч буй асуудал, шийдэл 

ШАЛГАРУУЛАЛТ: 

Дунд анги: 

  • 1-р байр 800,000 төгрөг, өргөмжлөл 
  • 2-р байр 500,000 төгрөг, өргөмжлөл 

Ахлах анги: 

  • 1-р байр 1,000,000 төгрөг, өргөмжлөл 
  • 2-р байр 700,000 төгрөг, өргөмжлөл

ХУГАЦАА: 

  • Видео илтгэлийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хүлээн авна.

#илтгэлийн тэмцээн