Нойтон зүүдний талаарх ХУДАЛ ЦУУРХЛУУД ба БОДИТ БАРИМТУУД


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-11-12

Ихэнх хүмүүс нойтон зүүдийг шилжилтийн насанд л зүүдэлдэг гэж боддог боловч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Мөн зарим хүмүүс нойтон зүүд их зүүдлэх нь үргүйдэлд хүргэдэг, аль эсвэл ямар нэг өвчний шинж тэмдэг гэх мэт янз бүрийн ойлголттой байдаг. Тиймээс YOLO.mn сайтын хамт олны зүгээс эдгээр “төөрөгдөл”-ийн зөв хариуг олж мэдэхэд тань туслах үүднээс “Бэлгийн боловсрол” цувралынхаа энэ удаагийн дугаарт нойтон зүүдний тухай мэдээлэл хүргэж байна.

Нойтон зүүд гэж юу вэ?

Хүн унтаж байхдаа эр бэлгийн эс болох үрийн шингэнээ ялгаруулах үйл ажиллагааг нойтон зүүд гэж нэрлэдэг. Эрэгтэй хүн ийм төрлийн зүүд зүүдлэх үед орны даавуу эсвэл хувцас нь норсон байдаг тул нойтон зүүд гэж нэрлэжээ. Нойтон зүүд нь заавал эротик зүүд зүүдлэх үед тохиолдох албагүй бөгөөд хувцас болон ор дэрний даавууны үрэлт, унтаж буй байрлал зэргээс хамаардаг.

ХУДАЛ: НОЙТОН ЗҮҮД ЗҮҮДЛЭХ ҮЕД ЭР БЭЛГИЙН ЭСИЙН ТОО БУУРДАГ

Зарим эрчүүд нойтон зүүд зүүдэлснээр эр бэлгийн эсийн тоо буурдаг хэмээн ярьцгаадаг. Гэвч эдгээр нь худал цуурхал бөгөөд нойтон зүүд зүүдлэх үед эр бэлгийн эс шинээр үүсэж байдаг. 

ХУДАЛ: НОЙТОН ЗҮҮД ЗӨВХӨН ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮДЭД ТОХИОЛДДОГ

Олон хүмүүсийн дунд нойтон зүүд нь “зөвхөн өсвөр насны хөвгүүдэд” тохиолддог зүйл гэсэн ойлголт байдаг. Харамсалтай нь тийм биш ээ! Энэ нь бүхий л насны эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд ч тохиолддог аж. 

ХУДАЛ: НОЙТОН  ЗҮҮД ИХ ЗҮҮДЭЛБЭЛ ДАРХЛАА МУУДДАГ

Зарим хүмүүс эрэгтэй хүнийг ханиад хүрч, дархлаа султай болчихвол үүнийг нойтон зүүдтэй холбох гээд байдаг талтай. Гэхдээ энэ нь зүгээр л нэг эртний домог бөгөөд шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй аж. Харин ч нойтон зүүд нь хүний илүүдэл эр бэлгийн эсийг гадагшлуулдаг учраас биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй.

ХУДАЛ: БЭЛГИЙН БОЙЖИЛТЫН ҮЕД Л НОЙТОН ЗҮҮД ЗҮҮДЭЛДЭГ

Бэлгийн бойжилтын үед нойтон зүүд маш их тохиолддог ба насанд хүрсэн хойно ч үргэлжилдэг. Гэхдээ насанд хүрсэн хүмүүсийн дааврын түвшин тогтворжсон байдаг учраас харьцангуй бага  тохиолддог аж.

ХУДАЛ: НОЙТОН ЗҮҮД НЬ СУУРЬ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ

Таны эргэн тойрны хэн нэгэн нойтон зүүдийг ямар нэг өвчний шинж тэмдэгтэй холбож ярьж байсан юм биш биз? Энэ нь олон нийтийн дунд түгээмэл байдаг буруу ойлголт юм шүү! Тиймээс нойтон зүүд зүүдэлсэн бол өөрийгөө ямар нэг өвчинтэй гэж санаа зовох хэрэггүй.

ХУДАЛ: НОЙТОН ЗҮҮД БЭЛЭГ ЭРХТНИЙ ХЭМЖЭЭНД НӨЛӨӨЛДӨГ

Нойтон зүүд зүүдлэх нь бэлэг эрхтний хэмжээг жижгэрүүлдэг гэдэг ч энэ нь мөн л ямар ч үндэслэлгүй цуурхал юм. 

ХУДАЛ: НОЙТОН ЗҮҮД ЗҮҮДЛЭХИЙГ БОЛИУЛЖ БОЛНО

Зарим хүмүүс нойтон зүүдийг болиулах сонирхолтой байдаг ч ингэх ямар нэг тодорхой арга байдаггүй. Мөн энэ нь хүний бие махбодод тохиолддог ердийн нэг үзэгдэл учраас ичиж, санаа зовох хэрэггүй.

ХУДАЛ: ЭРЭГТЭЙ ХҮН ДОЛОО ХОНОГТ ХАМГИЙН БАГАДАА НЭГ УДАА НОЙТОН ЗҮҮД ЗҮҮДЭЛДЭГ

Нойтон зүүдний давтамж тухайн хүний бие махбодын онцлогоос шалтгаалж ялгаатай байна. Зарим эрэгтэй хүн долоо хоногт нэг удаа нойтон зүүд зүүдэлдэг бол харин зарим нь амьдралынхаа турш 1-2 удаа ч зүүдэлж болдог гэнэ. 

Эх сурвалж: Medical Today

#Бэлгийн боловсрол #Нойтон зүүд #Зөвлөгөө