

Поп од Бритни Спирс Калифорни мужийн Вентура тойрогт лхагва гарагийн орой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагдсан талаар хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлжээ.
Калифорнийн Замын цагдаагийн алба түүнийг пүрэв гарагийн шөнө ойролцоогоор 21:30 цагт гавлан, дараа нь шөнийн 03:00 цагийн орчимд цагдаагийн газарт бүртгэн саатуулсан байна. Улмаар өглөөний 06:00 цагийн үед суллагджээ.
Цагдаа нар түүнийг гэрийнх нь ойролцоо зогсооход Бритни ганцаараа байсан байна. Цагдаагийн алба хаагчид түүнийг цусан дахь согтууруулах ундааны хэмжээг тогтоохын тулд эмнэлэгт аваачин цусны шинжилгээ авсан гэж Бритнитэй ойр эх сурвалжууд хэлжээ.

Бритни саяхан мөн хууль хяналтын асуудалтай нүүр тулсан. Учир нь тэр Луизиана мужийн нэгэн эрийн эсрэг байнгын хамгаалалт авах шүүхийн шийдвэрийг саяхан гаргуулсан. Учир битүүлэг эр Бритнигийн Лос-Анжелес орчмын гэрт гэнэт ирж нэвтрэхийг завдсан бөгөөд өмнө нь олон нийтийн сүлжээнд түгшүүр төрүүлэхүйц хэд хэдэн пост нийтэлж байв.
Дуучин бүсгүй өмнө нь хууль эрх зүйн асуудалтай тулгарч байсныг дурдвал, 2007 онд Лос-Анжелест зогсоол дээр байсан машин мөргөөд зугтсан гэх хэрэгт холбогдон, шоронд хоригдох магадлалтай болж байв. Гэвч тэр тухайн этгээдийн хохирлыг барагдуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож, жолооны үнэмлэхгүй жолоо барьсан гэх хэргийн шүүх хурал тангарагтнууд санал нэгдэж чадаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!