Дэлхийн ШИЛДЭГ 5 их сургууль


Д.Нямханд | YOLO.MN
2019-04-19

Уламжлал ёсоор жил бүр QS University Rankings дэлхийн их сургуулиудыг эрэмбэлдэг. Энэ жил 84 хотын 1000 орчим их дээд сургуулийг эрэмбэлсэн байна. Үүнээс та бүхэндээ эхний 5-н сургуулийг сонирхуулъя. Жагсаалтыг бүрэн эхээр нь topuniversities.com сайтаас сонирхоорой.

1. Стэнфордын их сургууль

Цахиурын хөндийн зүрхэнд байрлах Стэнфордын их сургууль дэлхийд тэргүүлдэг эрдэм шинжилгээний сургуулиудын нэг гэдгээрээ алдартай. Нийт 7 салбар сургуультай, 1900 орчим тэнхимтэй. Стэнфордын Их Сургууль нэр хүндтэй 2 эмнэлэг, хэд хэдэн судалгааны төвүүд, мөн хандивлагчдаасаа санхүүждэг юм. Зардлын тодорхой хувь нь оюутны тэтгэлэгт зориулагддаг. Ялангуяа инженер, технологи, хуулийн мэргэжлээр магистр, докторын сургалтад тэтгэлэг авах боломж бүрэн нээлттэй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

2. Харвардын их сургууль

Харвардын Бизнесийн сургуулийг дэлхийн хамгийн шилдэг бизнесийн сургууль гэдэг. Тус их сургууль 13 мэргэшсэн салбар сургуультай ба богино хугацааны боловсролын программ нь Харвард Их Сургуулийн тусгай бэлтгэгдсэн суралцах арга барилаар сургадаг. Сургалтын программ нь амьдрал дээр үндэслэгдсэн, асуудлыг оновчтой шийдэх арга барил, харах өнцгийг нэмж, бодит байдал, боломж, шийдвэр гаргахад сургадаг гэдгээрээ бусад их, дээд сургуулиудаас ялгардаг.

3. Кембрижийн их сургууль

1209 онд байгуулагдсан Кембрижийн их сургууль нь Английн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Кембрижийн их сургуулийн бүрэлдэхүүнд 31 коллеж, 100 эрдэм шинжилгээний хүрээлэн, 6 сургууль багтдаг. Дэлхийн хамгийн эртний бөгөөд 2 дахь том хэвлэлийн компани ч мөн тус сургуулийнх. Нийт 15 сая номтой номын сан, ботаник цэцэрлэгт хүрээлэн, Fitzwilliam-ын музей багтсан 8 соёл, шинжлэх ухааны музейтэй

4. Оксфордын их сургууль

Оксфордын их сургууль бол Английн алдартай их сургуулиудын нэг төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэгч судалгааны сургууль билээ. Оксфордын их сургуульд суралцагч гадаад оюутнууд нийт суралцагчийн 35 хувийг эзэлдэг нь дундаж үзүүлэлтэд орж буй ажээ.

5. Чикагогийн их сургууль

Чикагогийн их сургууль нь 1890 онд байгуулагдсан, Чикаго хотын судалгааны хувийн их сургууль юм. Тус их сургууль нь шинжлэх ухаан, нийгэм, улс төр судлалын нөлөөллөөрөө дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй сургууль болж чаджээ.

#Best_Universities