Өнөөдөр BLACKPINK хамтлаг “Deadline” цомгоо дэлхий даяар зэрэг гаргана


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

BLACKPINK 3 жил 5 сарын дараа "Deadline" мини цомгоороо эргэн ирнэ. YG Entertainment-ийн мэдээлснээр, BLACKPINK гурав дахь мини цомог “Deadline”-ээ өнөөдөр Солонгосын цагаар 14:00 цагт дэлхий даяар зэрэг гаргана.

Цомогт нийт таван дуу багтжээ:

  • Толгой дуу “GO”
  • Урьдчилан гаргасан сингл “JUMP”
  • “Me and My”
  • “Champion”
  • “Fxxxboy”

Энэхүү цомгийн толгой дуу “Go” нь хамтлагийн 2022 онд гаргасан бүрэн хэмжээний цомог “Born Pink”-ийн дараах анхны хамтын төсөл бөгөөд тухайн цомог нь АНУ-ын Billboard 200 ба Британийн "Official Albums Chart Top 100"-д тэргүүлж байсан билээ.

Цомгийн сурталчилгааг 2-р сарын 15-нд эхлүүлснээс хойш, BLACKPINK-ийн YouTube сувгаар өдөрт дунджаар 10,000 шинэ subscriber нэмэгдэж байгаа гэнэ. Мөн хамтлаг нь YouTube дээр анхны 100 сая subscriber давсан K-pop артист болсон байна.

BLACKPINK хамтлаг Солонгосын Үндэсний музей (National Museum of Korea) болон Spotify-той хамтран 2-р сарын 26-наас 3-р сарын 8 хүртэл тусгай төсөл зохион байгуулж байна. 

Музейн гаднах хана болон доторх хэсгийг ягаан өнгөөр гэрэлтүүлж, BLACKPINK-ий лого, “DEADLINE” төсөлтэй холбоотой товч мэдээллээр чимэглэжээ.

Гишүүд 8 үндсэн үзмэр дээр аудио тайлбарлагч болж оролцож, зочдод Солонгосын соёлын өвийг тайлбарлаж байна.

Музейн гол танхимд DEADLINE цомгийг бүрэн сонсох арга хэмжээ болж байна. BLACKPINK нь Үндэсний музейтэй албан ёсоор томоохон хамтын ажиллагаа хийсэн анхны K-pop артист боллоо. Хөгжим ба соёлын өвийг холбосон энэ шинэ санаачилга нь олон нийтэд хүртээмжтэй, сонирхол татсан арга хэмжээ болжээ.

 

 

#Blackpink #Deadline