“Шилдэг хип хоп дуу, уран бүтээл” шалгаруулна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монгол улсын зэвсэгт хүчний түүхт 105 жилийн ойн хүрээнд “Шилдэг хип хоп дуу, уран бүтээл” шалгаруулна. 

Хип хоп хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвидаг лабель хамтлаг, дуучид, бие даасан уран бүтээлчид, хип хоп дуу, хөгжим сонирхогч залуус оролцоно.

СЭДЭВ, АГУУЛГА

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн бодлого, Эх оронч үндэсний бахархалт үзэл, Монголын ард түмний бахархалт түүх, дайчин баатарлаг уламжлал, халуун эх оронч эрэлхэг хөвгүүдийн алдар гавьяа, тэдний залгамж халаа болсон Зэвсэгт хүчний үйл хэрэг, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг илтгэн харуулсан байх.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

  • Тэргүүн байр – 3.000.000 төгрөг, “Өргөмжлөл”, видео клип хийлгэх эрх;
  • Дэд байр – 1.500.000 төгрөг, “Өргөмжлөл” ;
  • Гутгаар байр – 1.000.000 төгрөг, “Өргөмжлөл” ;

Шилдэг уран бүтээлийг Зэвсэгт хүчний 105 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд дуулуулах, олон нийтэд сурталчлах, тухайн дууны видео клипийг хийж өгнө.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Уралдаанд зориулж туурвисан шинэ уран бүтээл байх;
  • 5 хүртлэх минутад багтсан байх;
  • Хууль, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээнд нийцсэн байх;
  • Зохиогчийн болон оюуны өмчийн зөрчилгүй байх;

Уран бүтээлийг МР3 форматаар эсвэл линк (холбоос)-ээр тухайн уран бүтээлийн үг, оролцогчийн мэдээллийн хамт 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн Press@mil.gov.mn цахим хаягаар хүлээн авна. (Хугацаа хоцорсон уран бүтээлийг шалгаруулалтад оруулах боломжгүйг анхаарна уу!)

ШАЛГАРУУЛАЛТ

Шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг комисс сонсож дараах үзүүлэлтийг харгалзан дүгнэж, шаардлага хангасан уран бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулна. Үүнд:

  • Үгийн утга агуулга;
  • Хөгжмийн найруулга;
  • Дууны ая, хэмнэл, сонсголонтой байдал;
  • Уран бүтээлчийн дуулах уран чадвар;

Хоёрдугаар шатанд шалгарсан уран бүтээлчид өөрийн уран бүтээлээ биечлэн шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүний өмнө дуулж танилцуулах бөгөөд энэ шатанд уралдааны ялагчийг тодруулна.

Холбогдох утасны дугаар: Зэвсэгт хүчний Жанжин штабын Хэвлэл мэдээллийн хэлтэс.

Лавлах утас: 70152430; 80829499 (хошууч Ё.Бат-Эрдэнэ)

#уралдаан